Бельгийн цагдаа нэгдсэн вант улсын нутаг дэвсгэрт сирийн босогчдын бүлгэмүүдэд хөлсний цэргүүдийг элсүүлэх сүлжээнүүдийг устгах ажилдаа орлоо. Элсүүлэгчид нь Бельгид төдийгүй Европын холбоо даяар ажиллаж байна. Үүнийг Европынхан Сирид цэргийн байлдааны сургууль явуулсныхаа дараа тэд европын орнуудад өөрсдөд нь аюултай байх болно гэж түгшицгээж байна.

Сирийн сөрөг хүчний байлдааны бүлгэмүүдэд өөрийн иргэдээ алдсандаа түгшиж байгаа нь дан ганц Бельгийн эрх баригчид биш юм. Чухамдаа европын олон орон ийм байдалтай тулгарч байна. Их Британий ДХЯ тус улсаас Сирийн чиглэлд нисч байгаа хүмүүсийн хяналтыг чангатгажээ. Байдлыг хянах оролдлогыг Франц болон бусад орнуудын эрх баригчид хийж байна.

Мэдээж хэрэг европын цагдаагийнхан тэдний эх орон нэгтэнүүд Башар Асадад хор хүргэнэ гэдэгт санаа зовж байгаа юм биш. Европчууд нь хөлсний цэргүүд дайнаас ирэхэд хойшид ямар байх вэ гэдгээс эмээж байна. “Азын цэргүүд ” гэртээ буцаж ирээд юу хийх бол? Тэдгээр залуус энэ хугацаанд дайтахаас өөр юм сурч амжаагүй, тэгээд ч тэдэнд өөр хүсэл эрмэлзэл байгаагүй.

Элсүүлэх ажлыг эрхлэн явуулдаг байгууллагын бүтцийн тухай Гадаад тагнуулын газрын хямралын байдлуудын асуудлын шинжээч Лев Корольков “Оросын дуу хоолой” радиод ярихдаа

«Энэ бол цэргүүдийг элсүүлэхэд төвлөрсөн газруудын тогтсон сайн ажилтай сүлжээ юм. Европд суурьшсан лалын шашинтай орнуудаас гаралтай хүмүүс. Тэдний оршин суудаг гол орнууд бол Голланд, Бельгид нилээд хэмжээний байх бөгөөд Шведэд бага зэрэг  байгаа. Мөн Норвегид цөөн тооны улс байгаа. Өөр өөр хэлбэл,  дүрвэгсдэд илүү таатай орчныг бүрдүүлж байсан орнууд  гэсэн үг» гэлээ .

Хамгийн гол нь лалын шинэ дайчдыг элсүүлэхэд материаллаг бааз,  санхүүжилт хэрэгтэй юм гэж Лев Корольков ярьж байна. Тэрээр хөлсний цэргүүдийг элсүүлэх үйл ажиллагааг гол төлөв Персийн булангийн орнууд санхүүжүүлдэг.

Тэд сайн дурынхныг элсүүлэх мөнгийг илгээхдээ, жишээ нь сирийн сөрөг хүчнийхэнд зориулсан байхад тэдгээр орнууд нь хэрвээ ямар нэгэн тохиолдолд, тэдэнд тааламжгүй үйл явдал болоход өөрийн хэлхээ холбоог элсүүлэгчдийн дунд бэхжүүлдэг .

Европын холбооны гадаад бодлого сүүлийн жилүүдэд Европын дотоод терроризмын заналхийллийг өдөөж байна. Үүнд ялангуяа ЕХ-ны Ойрхи-Дорнод, Хойд-Америк болон Төв Азийн үйл явдлуудад хутгалдан оролцож байгаа нь идэвхтэй нөлөөлж буй юм гэж Оросын ШУА-ийн европын хүрээлэнгийн Европын аюулгүй байдлын хэлтсийн дарга Дмитрий Данилов тэмдэглээд

«Энэ утгаараа террорист заналхийлэл нь буурахгүй байна. Тэр ч бүү хэл цаашид улам өсөх хандлагатай. Би арабын ертөнц дэхь европын орнуудын цэргийн идэвхийг террорист халдлагатай шууд холбохыг хүсэхгүй. Гэхдээ ийм маягийн логик холбоо бий» гэлээ.

Европын орнууд эхлээд ливийн босогчдоос тусламж илгээсэн. Одоо тэд сирийн босогчдод улс төрийн болон материаллаг туслалцаа үзүүлж байна. Ингэхдээ европчууд өөрсдийгөө улстөрийн сөрөг хор уршгаас хамгаалахыг оролдож байна. Тэд шууд хоёр сандал зэрэг дээр суухыг оролдож байгаа бололтой, энэ байдал нь маш эвгүй.