Японы Цэргийн нисэх хүчний онгоцууд өнгөрсэн тайлангийн жилд Зүүн Хятадын тэнгисийн арлуудын асуудлаар Хятад улстай маргалдаж байгаагийн уршгаар урьд өмнө үзэгдээгүй олон яаралтай нислэг хийжээ. Японы нисэгчид үүнтэй холбогдуулан нийт яаралтай 567 нислэг хийсэн юм. Энэ нь сүүлийн 20 жилд хийсэн хамгийн олон нислэг гэж японы ХМХ-үүд БХЯ-ны мэдээллээс иш татан уламжлав.

Японы сөнөөгч онгоцууд оросынх биш хятадын онгоцууд агаарын хилд ойртсоны хариуд анх удаа олонтаа ниссэн байна. Японы нисэх онгоцууд хятадын нисэх хүчний нислэгийн хариуд 306 удаа ниссэн нь урьд оныхоос бараг хоёр дахин илүү олон байна. Түүнчлэн японы онгоцууд оросынх ойртсоны хариуд бас 248 нислэг хийжээ.

Өнгөрсөн оны 9-р сард японы засгийн газраас Сенкаку (Дяоюйдао) арлуудын нэг хэсгийг улсын мэдэлд авснаас хойш агаарт Бээжин Токиогийн хоорондын үл итгэлцэл хурцдав. Японы сөнөөгч онгоцууд урьд зургаан сарын дотор ийн 69 нислэг хийсэн байхад өнгөрсөн оны 9-р сараас 3-р сарыг дуустал яаралтай 237 нислэг хийжээ. Энэ онд хятадын сөнөөгч онгоцууд илүү олон удаа Японы нутаг дэвсгэрт ойртсон юм. Өнгөрсөн онд хятадын нисэх оногоцууд мэдээлэл авахаар Японд олонтаа ойртсон гэж Японы БХЯ-ны илтгэлд өгүүлжээ.