Эдийн засгийг мөнгөөр хэт их  урамшуулах нь эрсдэлтэй гэж ОУВС анхааруулав. Зээлийн зах зээлд үүсч мэдэх «хоосон орон зай» дэлхийд санхүүгийн хямрал ахин гаргаж мэднэ гэж тус сан мэдээлсэн тухай «Файнэншл таймс» сонинд бичжээ.

Санхүүгийн системийг хэвийн болгохын тулд цаашид улс төрийн шинэтгэл явуулах нь зайлшгүй чухал гэж ОУВС-ийн дэлхийн санхүүгийн системийг тогтворжуулах сэдэвт илтгэлд заажээ. Эдийн засгийн өсөлтийг мөнгөөр удаан урамшуулахтай холбогдон аюул тулгархаас өмнө ийм арга хэмжээ авах хэрэгтэй. Цаашдаа зохих алхам хийхгүй бол дэлхийн санхүүгийн хямрал архаг шинж чанартай болж, санхүүгийн нөхцөл доройтож, байдал ахин тогтворгүй болж мэднэ гэж сангийн илтгэлд өгүүлжээ.

Мөнгөн зээлийн уламжлалт бус бодлого ойрын үед Японд дэмжлэг үзүүлнэ гэдэгт ОУВС найдаж байгаагаа илэрхийлэд хожмын үр дагаварт сэтгэл түгшснээ тэмдэглэв.

Түүнчлэн ОУВС еврогийн бүст банкны нэгдсэн систем болон хүнд байдалд орсон банкуудад дэмжлэг үзүүлэх зохицуулагчийг бий болгох зөвлөмж ахин өгсэн байна.