Венесуэлийн сөрөг хүчний удирдагч ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшэгч асан Энрике Каприлес өнгөрсөн ням гаригт болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээр санал ахин тоолох хүсэлт албан ёсоор явуулав. Үндэсний сонгуулийн хорооноос урьд зарлан мэдээлсэн дүнгээр Чавесын улс төрийн залгамжлагч Венесуэлийн дэд ерөнхийлөгч Николас Мадуро 50,76 хувь санал авч тэргүүлсэн юм.

Үүний өмнө Дээд шүүх сонгуулийн дүнгээр санал ахин тоолоох шийдвэр гаргахаас татгалзсан гэж Франс Пресс агентлаг тэмдэглэжээ. Гэсэн ч Каприлесын сонгуулийн штабын тэргүүн Карлос Осарис санал ахин тоолохыг  үндэсний сонгуулийн хороонд  уламжлав. Сөрөг хүчин санал хураалтын явцад зөрчил гарсныг батлах баримт бичгүүдийг мэдүүлэгдээ хавсаргасан байна.

Үүний хамт улс оронд гарсан улс төрийн хямралыг энх тайван замаар давна гэдэгт сөрөг хүчин найдаж байгааг Осарис онцлов. Сонгуулийн хорооны дарга Ибисай Лусена мэдүүлгийг хүлээн авч, «эсэргүүцэх, өөр үзэл санаатай байх эрхийг хүндэтгэх хэрэгтэй» гэж мэдэгджээ.

Венесуэлийн еранхийлагчийн сонгуульд Николас Мадура ялсан тухай өнгөрсэн даваа гаригт зарлан мэдээлснээс хойш сөрөг хүчний талынханы эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн аяндаа өрнөж, эмх замбараагүй байдалд 8 хүн амь үрэгдэж, хэдэн арван хүн шархдаж бэртсэн юм.Эдүгээ сөрөг хүчин «тогоо цохиж эсэргүүцэх» хэлбэрт шилжив. Энэ нь Латин Америкт өргөн дэлгэрсэн эсэргүүцлээ тайван замаар илэрхийлэх арга зам билээ.