Умард Солонгос  өнөөдөр НҮБ-аас тус улсын пуужингийн болон цөмийн туршилтуудын дараа гаргасан хориг арга хэмжээг  цуцлахыг шаарджээ. Америкчууд үнэхээр Умардтай яриа хэлэлцээ хийхийг хүсч байгаа бол Өмнөдтэй хамтарч ”цөмийн дайнд бэлтгэх” ажиллагаанд оролцохгүй гэх баталгааг Пхеньян Вашингтоноос гаргуулахыг хүсч байгаа аж.

“Хэрвээ АНУ,Өмнөд нь манай армийн хүчтэй цохилтоос зайлсхийж  үнэхээр яриа хэлэлцээр хийхийг хүсч байгаа бол тэд баттай шийдвэр гаргах ёстой” гэж “Ройтер” умардын БХ төрийн хорооны мэдэгдлээсс иш татжээ.

Юуны өмнө “зохиомол шударга бус” НҮБ-ын АЗ-ийн тогтоолуудыг цуцлах ёстой гэж KCNA агентлагийн  уламжилсан баримт бичигт өгүүлжээ.

Түүнчлэн Умардын цэргийн байгууллагын мэдээлснээр, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудал нь Пхеньяны үзэж байгаагаар, АНУ бүс нутагт байрлуулаад байгаа цөмийн зэвсгээ гаргахаас эхлэж мэдэх юм. Өмнө нь АНУ Солонгосын хойгийн байдлыг намжаахын тулд Пхеньяныг ямар нэгэн урьдчилсан нөхцөлүүгүйгээр цөмийн зэвсгээсээ татгалзах саналыг тавьсан.

Умард Солонгос нь үүний хариуд өөрийн цөмийн зэвсгээс хэзээ ч татгазалхгүй гэж мэдэгдсэн. Тэд АНУ-ыг БНАСАУ-д цөмийн зэвсгээр заналхийлж байгаа түрэмгийлэгч гэж нэрлэсэн. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри хийсэн мэдэгдэлдээ, Вашингтон БНАСАУ-ыг тойрсон байдалд түгшиж байгаа бөгөөд эл хямралын байдлаас гарах дипломат гарцыг эрэлхийлэхийг хүсч байна гэжээ.