ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин техасын Уэст хотын химийн үйлдвэрт дэлбэрэлтийн уршгаар хүмүүс амь үрэгдсэнтэй холбогдуулан АНУ-ын удирдагч Барак Обамад гүн эмгэнэл илэрхийлэв.Төрийн тэргүүн цахилгаан утас явуулж, «оросын бүх оршин суугчийн өмнөөс болон хувиасаа төрөл төрөгсөдөө алдагсдад эмгэнэл илэрхийлж, аль болох түргэн эдгэрэхийг шархдаж бэртсэн хүмүүст хүсэн өрөөв. Эрдэс бордоо үйлдвэрлэх заводад болсон дэлбэрэлт газар дор 2,1 магнитудтай түлхэлт үүсгэсэн тухай АНУ-ын Геологийн алба мэдээлэв.

Түүний долгион эргэн тойронд 25 км-т мэдрэгдсэн тухай америкийн ХМХ-үүд уламжлав. Хотын даргын хэлснээр «атомын бөмбөг дэлбэрсэн мэт санагдсан. Эхлээд мөөг хэлбэртэй том үүлэн бий болж, дараа нь дэлбэрэлт нижигнэв» Хотод  эвдрэл сүйрэл их гарчээ. Дэлбэрэлтийн уршгаар 15 хүн амь үрэгдэж, 200 орчим хүн шархдаж бэртсэн байна. Долоон гал сөнөөгч сурагүй алга болсон юм. Ойр хавийн 80 орчим байшин бүрэн эвдэрч сүйрсэн,  50 орчим байшин нурсан тухай Си-Эн-Эн телевизийн сувгаар мэдээлжээ.