Ираны инженерүүд Натанза дахь цөмийн объектын уран баяжуулах шинэ төрлийн центрифугийнхээ тоог гурав дахин нэмэгдүүллээ гэж “Ассошейтэд пресс” агентлаг уламжилжээ. IR-2m загварын центрифугийн тоо 600 хүртэл өсөх юм. Тухайн тохиолдолд уран баяжуулах процесс одоогийн байдлаар эхлээгүй байгаа бөгөөд тэдгээрийн заримыг одоо болтол суурилуулаагүй байна.

Хоёрдугаар сард МАГАТЭ-гийн шинжээчид уламжлахдаа, Натанза дахь объект дээр уран баяжуулах шинэ төрлийн 180 центрифугийг суурилуулсан бөгөөд цаашид шинэ объект дээр нэмж суурилуулах центрифугийн байруудыг бэлтгэжээ. Одоо болтол иранчууд IR-1 центрифугийн хуучин загварыг ашиглаж байсан.

Өрнөдийн орнууд Иран цөмийн зэвсэгтэй болохоор эрмэлзэж байна гэж таамаглаж байна. Гэтэл Тегеран ираны цөмийн хөтөлбөр нь зөвхөн энхийн зориулалттай гэж мэдэгдэж ирсэн.