Америкийн тагнуулын тусгай албаныхан амь насанд аюултай рицин хорыг захидлаар илгээж байсан сэжигтнийг баривчилжээ. Эл явдлыг АНУ-ын Холбооны мөрдөн байцаах товчоо мөн батлажээ. “Интерфакс “агентлагийн уламжилснаар, тэр бол Миссисипи мужийн оршин суугч Кевин Кертис юм.

АНУ-ын хууль сахиулах байгууллагууд өмнө нь гурван захидлыг замаас нь авсан бөгөөд тэрхүү захидлууд нь Миссисипи мужийн БНН-ын сенатч Роджер Уикерт хаяглагдсан. Хоёр дахь захидал нь ерөнхийлөгч Барак Обамад, гуравдахь нь Миссисипи мужийн шүүх засаглалын тэргүүнд зориулагдсан байлаа.Урьдчилсан шинжилгээгээр, хоёр захидал нь рицин агуулсан байжээ.

Холбооны мөрдөн байцаах товчоо эл захидлуудыг даваа гаригийн орой Бостоны марафон гүйлтийн уралдааны барианы шугам дээр хоёр дэлбэрэлт гарсны улмаас гурван хүн амиа алдаж, 180 хүн шархадсан явдалтай холбож үзэхгүй байна.