АНУ-ын хууль сахиулах байгууллага Бостонд гарсан дэлбэрэлтүүдийг үйлдсэн байж болзошгүй хэргээр хоёр сэжигтнийг хайж байна гэж CNN телевизийн суваг пүрэв гаригт цагдаагийн төлөөлөгчийн мэдэгдэлийг иш татан уламжилжээ. Сэжигтэнийг олж тогтооход  дэлбэрэлт гарсан газрын дэргэдэх дэлгүүрийн камераас авсан дүрс бичлэг цагдаагийнханд хэрэг болжээ. Тэдний нэр хараахан тодорхой болоогүй байна, гэхдээ нэг нь өнгөт арьстан аж.

Сүүлийн мэдээгээр, дүрс бичлэгийг үндэслэн эрх баригчид сэжигтнүүдийг эрэн сурвалжилж байна. Өмнө нь дүрс бичлэг дээр нэгэн хүн дэлбэрэх төхөөрөмж байсан байж болох цүнхийг шидэж байгаагаар гарчээ.Түүнчлэн ХМХ-үүд лхагва гаригт сэжигтнүүдийг баривчлах тухай мэдээлэл тараасан, гэтэл үүний дараа Холбооны мөрдөх товчоо болон АНУ-ын Прокурорын газар уг мэдээллийг няцаасан.

4-р сарын 15-нд Бостоны гүйлтийн уралдааны бариан дээр хоёр дэлбэрэлт гарсан. Үүний улмаас гурван хүн амиа алдаж, 180 хүн шархаджээ.