АНУ -ын Техас мужийн Уэйкэ хотын бордооны үйлдвэр дээр гарсандэлбэрэлтийн улмаас 15 хүн амиа алдаж, 160 хүн шардажээ. Энэ тухай орон нутгийн KWTX телевизийн суваг АНУ-ын баруун эргийн шуурхай албаны тэргүүн Жорж Смит уламжлав. Телевизийн сувгийн уламжилж байгаагаар, дэлбэрэлт лхагва гаригийн орон нутгийн цагаар 19:30 гарчээ.

Дэлбэрэлтийн улмаас гарсан гал ойролцоо оршдог дунд сургуулийн байр болон өндөр настаны сувиллын газрыг хамарчээ. Эдгээр байрууд нь нилээд сүйрчээ. Дэлбэрэлтийн голомтын нэг милийн радиусд амьдардаг бүх хүмүүсийг шилжин нүүлгэхийг тушаажээ.

Нөгөө талаас Си-Эн-Эн телекомпаний уламжилснаар, хохирогсдын тухай ташаа мэдээллүүд ирж байгаа аж. Тэдний уламжилснаар, одоогийн байдлаар хоёр хүн нас барсныг батлаад байна. АП агентлагийн мэдээлж байгаагаар, орон нутгийн эрх баригчид хоххирогсдын талаар тодорхой тоо өгөхөд бэлэн бус байна.

Гэрэл зураг