Казаний зуны Универсиадын наадам, Москвагийн хөнгөн атлетийн дэлхийн аврага болон Сочийн Өвлийн Олимпийн наадам нь цаашид аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг чангаруулахыг шаардаж байна. Орос улсын Биеийн тамир спортын сайд Виталий Мутко мэдэгдэхдээ, Бостоны олон улсын гүйлтийн тэмцээний үеэр гарсан халдлага нь удахгуй нилээд хэдэн томоохон спортын арга хэмжээнүүдийг явуулах Орос улсад түгшүүрийн дохио боллоо.

Бостоны дэлбэрэлтүүд нь спортын арга хэмжээнүүдийн үеэр гарсан анхны террорист ажиллагаа биш юм. 1972 оны Мюнхений Олимпийн наадмын үеэр хүмүүсийг барьцаанд авсаны дараа Израилийн шигшээ багийн 11 хүн алагдсан. 1996 онд Атлантын Олимпийн үеэр дэлбэрэлт гарсны улмаас нэг хүн нас барж, 100 гаруй хүн шархадсан. 2008 оны Шри Ланкад зохиогдсон гүйлтийн тэмцээний үеэр терроистууд өөрсдийгөө дэлбэлсний улмаас 15 хүн амиа алдаж, 99 хүн шархадсан.

Спортын тэмцээн уралдаанууд нь террористуудын хувьд хүсэн хүлээсэн объектууд болж мэдэх юм гэдийг Орос улсын хүчний бүтцүүд тооцож ажиллах болно гэж ”Вымпел” Анатолий Ермолин ярьж байна: «Үүнээс үүдээд бид терроризмын эсрэг арга хэмжээнүүдийг Сочийн наадам, Казаний Универсиад дээр авах бөгөөд эдгээрт бэлтгэх ажлыг ч сайн хийх болно. Миний дүгнэж байгаагаар, бид спортын наадамд оролцогчдыг хангалттай хамгаалж чадна. Олимпийн тосгонд энэ асуудал шийдэгдэх бүрэн боломжтой. Бусад уралдаан тэмцээнүүд явагдаж байгаа объектуудад болон бүхэлдээ наадам зохиогдож байгаа газар, зам талбай дээр ч нэгэн адил».

:8-р сард хөнгөн атлетийн дэлхийн аваргын тэмцээн Москвад болно. Тэмцээнийг гурван шатны хамгаалтаар хангах юм гэж Орос улсын Хөнгөн атлетийн холбооны ерөнхийлөгч Валентин Балахничев ярьж байна: «Энэ бол Холбооны аюулгүй байдлын алба, ДХЯ оролцсон төрийн түвшины хамгаалалт. Энэ бол Москвагийн ЗГ-ын түвшин, үүнд мөн хотын Аюулгүй байдлыг хамгаалах бүтцүүд ордог. Гурав дахь нь спортын объектын аюулгүй байдлын алба. Ийм гурван түвшингийн хувилбар нь москвагийн гол Лужникийн цэнгэлдэх хүрээлэнд ажилладаг. Гэхдээ Москвагийн дөрвөн эргийн гудамжаар явагдах гүйлтийн тэмцээнд аюулгүй байдлын шинэ схемийг тогтоох хэрэгтэй».

Бостоны гүйлтийн уралдааны эмгэнэлт явдлуудаас Казаньд болох Универисадын зохион байгуулагчид сургамж авах болно. Татарстаны БНУ-ын Залуучуудын асуудлын яам нь шаардлагатай арга хэмжээнүүдийг авч эхлээд байна. 7-р сарын 1-ээс олимпийн Сочи хотод аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг чангатгах юм. ДХЯ-ны хэвлэлийн төвийн мэдээгээр, 2014 оны Өвлийн Олимпийн наадмын 30 объект нь онцгой хамгаалтанд ороод байна.