Стокгольм дахь дэлхийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээлэн 2012 оны дэлхийн цэргийн зардалуудын дүнг гаргасан ээлжит тоймоо нийтлэв.Бүхэлдээ тэдгээр зардалууд нь 2011 онтой харьцуулбал, 0,5 хувиар буурчээ, гэхдээ нилээд хэдэн орнууд болон бүс нутгуудад үргэлжлэн өссөөр байна. Хушуучлагчдын дунд Орос улс байгаа бөгөөд тус улсын батлан хамгаалах зардалууд 2012 онд 16 хувиар өсч, 12 тэрбум долл.хүрчээ.

Европ: хямрал ба тайвшрал

Батлан хамгаалахынхаа зардалаар хушуучилж байгаа орнуудын дунд Европын улсууд орж байна. 31 орноос 18 нь ЕХ-нд орж байгаа юм уу, аль эсвэл НАТО-гийн эвслийн гишүүн орнууд байгаа бөгөөд тэд цэргийнхээ зардлыг 10 гаруй хувиар багасгажээ. Ийм маягаар бүсээ чангалсан явдал нь хэд хэдэн шалтгаантай аж. Нэгдүгээрт, одоо хирнэ үргэлжилсээр байгаа эдийн засгийн хямрал үүнд түлхэж байна. Хоёрдугаарт, цэргийн бодит заналхийлэл олон жил байгаагүйгээс.

Энэ нь “Варшавын гэрээний орнууд “байгууллагаар эхлээд ЗСБНХУ-ыг нурахад хүргэсэн. Тэгээд Европд их дайн болох заналхийлэл нь хаашаа ч юм бэ, нэг гуравдагч зүйлээр тавигдах болсон. Энэ байдал нь зэвсэгт хүчинд нийтлэг цомхотгол /ялангуяа, хуурай замын явган цэрэгт/ явуулахад хүргэсэн.

Ингэхдээ европын орнууд нь зэвсэгт хүчний экспедицийн боломжуудыг үргэлжлүүлэн өсгөсөөр байна.Эдгээр нь мөн десантын цэргийн хөлөг онгоцнууд, дэмжих хүчнүүд, тээврийн нисэх хүчин болон өөрийн нутгаас хол зайнд үйл ажиллагаагаар хангах бусад хэрэгсэлүүд юм.

Ази: тохижилт ба тулалдааны талбарууд

Азийн болон АНД-н бүсийн цэргийн зардалууд нь нэг жилийн хугацаанд 3 гаруй хуюиар нэмэгджээ. Тэргүүлж яваа орнуудын дунд Хятад, Япон, Энэтхэг улсууд орж байна. Бүс нутагт зогсоо зайгүй гарах улстөрийн маргаан болон сөргөлдөөнүүд нь Хятад улсын цэргийн зардалаа нэмэгдүүлж байгаатай хослон олон орнуудыг түгшээж байна.

Ингэхдээ нөгөө л нэг Европоос ялгаатай нь азийн орнуудын эдийн засаг үргэлжлэн өссөөр байна. Мэдээж хэрэг үүнд Хятад улс багтаж байна, өнгөрсөн 2012 онд тус улсын цэргийн зардалууд 11,5 тэрбум долл.хүрсэн буюу 7,5 хувиар өссөн болон 170 тэрбум долл. зарцуулсан АНУ-ын удаах байрыг эзлэж байна. Хятад, Энэтхэг улсууд нь байнга Цэргийн зэвсэгт хүчний болон ПДХ системүүдээ ямагт маш их хөрөнгөөр шинэчилж байдаг.

Хоёр улс нь байлдааны хөлөг онгоцнууд болон шумбагч онгоцнуудыг худалдаж авч буйг эс тооцон, цэргийн байлдааны нисэхийн тээгчийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Азийн тэргүүлэх орнууд нь өөрсдийн дэд бүтцүүдийг сайжруулж байна. Үүнтэй зэрэгцэн баазууд болон сургалтын төвүүдийн төхөөрөмжүүдийг дахин шинэчилнэ. Гэсэн ч эдийн засгийн хямрал нь азийн цэргийн төсвүүдийг 7 гаруйгаас 3 хүртэл хувиар багасгаж чадлаа.

Ази нь дэлхийн олон орны анхаарлыг өөр дээрээ татаж байна. Хятадын сүр хүч болон мөнхийн түгшүүрийн эх булаг болсон Умард Солонгос нь АНУ-ыг оролцохгүй байхын аргагүйд хүргэж байна. Нөгөө л хэдэн шалтгаанууд дээр АНУ-ын боломжууд, үүн дээр бас Японы тодорхой бус байр суурь нь Орос улсыг ч мөн адил бүс нутгийг анхааралтай ажиглаж, црэгийн зардалуудаа нэмэгдүүлэхэд хүргэж байна.

Орос улс: дахин зэвсэглэх үнэ цэнэ ба шинэ заналхийллүүд

Орос улсын цэргийн зардалууд нь арван таван жилийн турш өсч ирсэн бөгөөд, зөвхөн 2010 онд цэргийн төсөв ялимгүй багассан юм . Өнөөдөр Орос улс 90 тэрбум доллар, үзүүлэлтээрээ дэлхий дээр АНУ болон Хятадын дараа гуравдугаар байранд орж байна. Их гүрний хувьд 16 хувиар өснө гэдэг бол дээд амжилт юм.

Гэхдээ үүнийг “ Москвагийн онцгой түрэмгийлэлтэй ” холбон тайлбарлавал буруу болно . Орос улсын цэрийн зардлаа нэмэгдүүлж буй нь чухамдаа их гүрний хувьд хэвийн түвшин барих гэсэн бодлого юм. Орос улс нь нилээд хэдэн чиглэлээр өнөөдөр зэвсгийн шинэчлэл хийх шаардлагатай байна. Энэ нь 90-2000 онуудын үед цэргийн зардалууд сүйрэлд ороод байсан болон тэдгээрийн уршгийг нөхөхтэй холбоотой.

Эцэст нь Орос улс янз бүрийн цэргийн заналхийллүүдтэй тулгарч байна. Хэрвээ өнөөдөр Европын дайн нь энэ цуглуулганд ордоггүй юм бол Төв Азийн болон Алс-Дорнодын байдал нь энэ зууны эхний арван жилийн дунд үед ба хорин онд амаргүй байхаа амлаж байх шиг.

Мөнгө бол бараг бүхий л юманд хэрэгтэй, энэ нь тив хоорондын пуужингаас цэргийн буу зэвсэг хүртэл. Орос улсын төрийн хөтөлбөрийн үйлчлэх гол шинжүүдийг тооцохын хамт, тус улсын цаашдын цэргийн зардалуудын тааврыг гаргаж болох юм.

Хорин оны эцсээр эдгээр тоонууд нь жилд 200 тэрбум доллар хүрч мэдэх юм. Ингэхдээ хэрвээ дэлхийн эдийн засагт ямар нэгэн томоохон донсолгоо гарахгүй тохиолдолд шүү дээ.