Бостонд жил дутмын марафон гүйлтийн үеэр хоёр дэлбэрэлт үйлдсэн гэмт хэргийг АНУ-д мөрдөн байцаасаар байна. Урьд шөнө Барак Обама эдгээр дэлбэрэлтийг террорын ажиллагаа хэмээн нэрлэсэн ч ямар ч нэмэлт мэдээллийг дурдаагүй. Холбооны мөрдөн тагнах товчоо ч одоогоор үг дуугүй байна. Тэр ч байтугай тусгай албад сэжиглэгдсэн нэг ч хүнийг баривчлаагүй байна.

Үүний хамт мөрдөн байцаагчид чухал хэдэн олдворын тухай мэдээлэв. 1-рт шинжээчид дэлбэрэлт үйлдсэн газарт бөмбөгийн нэг хэсэг болж мэдэх хэрэгслийг олов. 2-рт гараар хийсэн бөмбөг хар цүнх буюу үүргэвчэд байсан аж. Хоол түргэн болгох хайсанд төмөрлөг мөхлөг хийсэн нь илрэв. Хэн хэзээ цүнхээ үлдээсэн нь тодорхой биш байна. Нэгэн телевизийн сувгаар үзэгчдийн эгнээгийн өмнө тавьсан цүнх тусгагдсан бичлэгийг үзүүлэв.

Тусгай албад ямар ч мэдэгдэл хийхэд болгоомжтой хандаж байна. Мөрдөн байцаагчид одоогоор ямар нэгэн хувилбар дэвшүүлээгүй. Гадаад, дотоодын ул мөрийн талаар ч өгүүлэхгүй байна.Харин шинжээчид дотоодын ул мөрийн тухай их ярьцгааж байна. Эх орончийн өдрийг сонгож авсан ба эмгэнэлт хэрэг явдлын нөхцөл байдал ингэж бодоход нөлөөлөв. Америкийн барууны радикал хүчин гэмт хэрэг үйлдсэн байж магадгүй.

Үүний хамт лалын террористууд террорын ажиллагаа явуулсан гэж зарим этгээд үзсээр байна. Ийм нөхцөлд арабуудыг шийтгэх уриа АНУ-д ахин сонсогдох болсон. «Арабууд бол хор хөнөөл мөн» гэж Fox News телевизийн сувгийн тайлбарлагч Эрик Раш Твиттерт бичжээ. Мөн тэднийг устгахыг тайлбарлагч уриалжээ. Fox News бол АНУ-ын бугд найрамдах намын барууны бүлгийнхний дуу хоолой гэж үздэг.

Марафон гүйлтэд оролцогчид саналаа илэрхийлж ярьсаар байна. Оросын Вадим Беляков эхний 6 мянган оролцогчтой хамт марафон зайг туулж амжсан юм. Тэр дэлбэрэлт үйлдсэн үед зочид буудалд байсан. Террористууд чухам хаана бөмбөг тавихыг мэдэж байсан. Марафон гүйлтийн үеэр аюулгүй байдлын буурьтай арга хэмжээ аваагүй гэж Беляков хэлээд

«Марафон гүйлтэд маш олон хүн оролцдог. Ямар ч хотод марафон том баяр болдог. Хүмүүс гэр бүлээрээ гудамжад гарч үздэг. Энэ онд Бостонд марафон гүйлтийг 500 мянган хүн дэмжив. 42 км зайнд хуваарьлагдсан ийм олон хүнийг шалгах аргагүй. Иймээс цэнгэлдэх хүрээлэн буюу өөр барилга байгууламжад авч мэдэх аюулгүй байдлын хатуу арга хэмжээ энд авах аргагүй» гэв.

Гаднаас харахад террорын ажиллагаа Бостоны дүр төрхийг их өөрчлөөгүй. Дэлбэрэлт үйлдсэн газраас холгүй цэцэрлэгт хүрээлэнд хүмүүс зүлгэн дээр сууцгааж, ярилцаж, нугаст тэжээл өгч, бүр өглөөний гүйлтэд оролцож байна. Гэвч аюулгүй байдлын арга хэмжээг чангатгажээ. Цэргийнхэн ба цагдаа нар гудамжуудад эргүүл хийж байна. Түүнчлэн тэд нисэх онгоцны буудал, сургууль, зочид буудал болон нийтийн байранд жижүүр хийж байна. Бостон террорын ажиллагаа ахин явуулах аюул үгүй болтол ийм онцгой дэглэмээр амьдрах юм.