Орос улсын ерөнхий сайд Д.Медведев 2012 оны макроэдийн засгийн дүнг муугүй хэмээн үнэлсэн тухай “Оросын дуу хоолойн” сурвалжлагч уламжлав. Тэрээр өнөөдөр Төрийн думын өмнө засгийн газрын үйл ажиллагааны дүнгийн талаар тайлагнасан юм. Орос улсын төрийн зээл нь харьцангуй доогуур түвшинд байгаа бөгөөд ДНБ-ний 10 хувьтай тэнцэж байна гэж Медведев тэмдэглэв. Түүний үзэж байгаагаар, ОХУ нь ашигтай зээлийг авч байгаа аж. Ингэхдээ ерөнхий сайд АНУ-ын төрийн зээл ДНБ-ээс 100 хувь, Франц -90, Герман-83 давж байдаг тухай депутатуудад сануулав. ЗГ-ын тэргүүн өнгөрсөн жил Орос улсад ДНБ 3,4 хувиар өссөнийг сануулжээ.” Бид ажилгүйдлийг урьд өмнөөс бага түвшинд буюу 5,5 хувьтай байгаа тухай ярих боломжтой” гэж ерөнхий сайд хэллээ.