Одоохондоо Япон улс БНАСАУ-аас аюул учруулж мэдэхтэй холбогдуулан байлдааны бэлэн байдлын түвшинг доошлуулахгүй гэж өнөөдөр Японы БХ-ын сайд Ицунори Онодэра мэдэгдэв. Түүний хэлснээр Япон улс янз бүрийн эх сурвалжаас мэдээлэл авч байна. Эдүгээ Умард Солонгосоос учруулж мэдэх аюул зөөлрөснийг нотлох мэдээлэл японы талд үгүй гэж сайд мэдэгдлээ. Япон улс ямар ч аюулыг няцаахад бүрэн бэлэн байна гэж тэрээр нэмж хэллээ.

АНУ, Өмнөд Солонгос хоёр цэргийн өргөн хүрээтэй сургууль явуулж байгаагийн хариуд БНАСАУ-аас хатуу арга хэмжээ авч байна. Умард Солонгос «Мусудан» дунд зайны тусгалтай баллистик пуужингаа туршиж мэднэ гэж 4-р сарын эхээр мэдээлсэн билээ. БНАСАУ хоёр орны цэргийн сургууль дуусах 4-р сарын 30 хүртэл хойгийн байдлыг түгшүүртэй хэвээр байлгана гэж сүүлийн үед японы хэдэн шинжээч үзэж байна. Үүний хамт пуужингаа Солонгосын ардын армийг үндэслэн байгуулсны 81 ойг тэмдэглэх 4-р сарын 25-нд хөөргөж болзошгүй гэсэн санал тархав.