«Хань гуан» цэргийн сургууль өнөөдөр Тайванд явуулж эхлэв. Аралд цэргийн сургуулийн хүрээнд сүүлийн таван жилд анх удаа пуужингийн буудлага хийх тухай Тайваны цэргийн тусгай газар мэдээллээ.

Тухайлбал Тайванд зохион бүтээсэн тэнгисийн десантыг буулгах үеэр амьд хүчин, техникийг сөнөөх «Рэй Тин 2000» шинэ тийрэлтэт системийг турших юм.

Таван өдрийн цэргийн сургууль Тайваны хоолойн Тайбэйн хяналтад байгаа стратегийн чухал ач холбогдолтой Пэнху аралд явагдаж байна. 7600 гаруй цэрэг офицер, янз бүрийн ангилалын сөнөөгч онгоцууд болон «Чэнгун» ангилалын цэргийн далбаат онгоц, «Гуанхуа-6» пуужинт хөнгөн онгоц, «Супер кобра» нисдэг тэрэгүүд, хуягт танкийн техник цэргийн сургуульд оролцож байна. Тайваны засаг захиргааны тэргүүн Ма Иню цэргийн сургуулийн явцыг биеэчлэн ажиглаж байна.