Японд суудаг 65-аас ах хүмүүсийн тоо нэг жилийн дотор 1 саяар өсөн нэмэгдэж, 30,8 саяад хүрчээ. Энэ нь улс орны нийт хүн амын бараг дөрөвний нэг юм гэж Япон улсын нийт үндэсний үйл хэргийн яам мэдээлэв. Япон улсад нийт 127,5 сая хүн оршин суудаг. Нэг жилийн дотор тэдний тоо 280 мянгаар багассан байна. Сул цалинтнууд хүн амын 24,1 хувь эзлэж байна. 14 нас хүрээгүй 16,5 сая хүүхэд 13 хувь эзлэж байна. Энэ нь статистикийн ийм тоо баримтыг нийтлэж эхлэсэн 1950 оноос хойшхи хамгийн бага үзүүлэлт билээ.

Нас өтлөх нь Японд нийгмийн төдийгүй эдийн засгийн асуудал болсон юм. Японы тэтгэврийн системийг ажиллаж байгаа 11 хүнд нэгэн сул цалинтан ногдохоор бодсон билээ. Японы орчин цагийн нийгэмд энэ нь 3:1 харьцаатай болов. Эрдэмтдийн тооцоолсноор бүр 2040 он гэхэд сул цалинтнууд Японы муж улсуудын тэн хагаст хүн амын 40 хувь эзлэх юм.