Марафон гүйлт товлосон цагтаа 4-р сарын 21-нд явагдана гэж Лондоны марафоны гүйцэтгэх захирал Ник Байтел найдаж байна. Эдүгээ зохион байгуулах хороо цагдаагийн газартай хамт аюулгүй байдлыг бүрэн хангах асуудал дээр ажиллаж байна гэж Байтел Лондоны марафоны сайт дахь дүрс бичлэгтээ мэдэгдэв. Зохион байгуулах хороо тамирчидтай үргэлж харилцаа холбоотой байна. Бүх өөрчлөлтийг тэдэнд тэр даруй мэдээлнэ гэж гүйцэтгэх захирал хэллээ. Байтел Бостонд террорын ажиллагаанд нэрвэгдэгсэд болон тэдний төрөл төрөгсөд, анд нөхөддэд эмгэнэл илэрхийлэв.