БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун Сири улсын тусгаар тогтнолын 67 жилийн ойг тохиолдуулан ерөнхийлөгч Башар Асадад баярын цахилгаан утас явуулсан тухай өнөөдөр умард солонгосын ХМХ уламжлав.

БНАСАУ-ын Улсын батлан хамгаалах хорооны тэргүүлэх дарга ойг тохиолдуулан Сири улсын төрийн тэргуун болон засгийн газар, ард түмэнд мэнд хүргэжээ.

Ким Чен Ун «хоёр орны хоорондын найрамдах, хамтран ажиллах маш сайн харилцаа цаашид хөгжинэ» гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн тэрээр «улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах шудрага тэмцэлдээ ялалт байгуулж, улс орныхоо байдлыг энх амгалан тогтонги болгохыг сирийн ард түмэнд хүсэн өрөөв.