Умард Солонгосын эрх баригчид ойрын хэдэн долоо хоногт өдөөн хатгах ажиллагаа ахин явуулж мэднэ гэж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама америкийн Эн-Би-Си телевизийн сувагт өгсөн ярилцлагдаа мэдэгджээ. Сүүлийн үеийн тагнуулын мэдээ баримтуудаас харахад цөмийн цэнэг баллистик пуужинд байрлуулах технологи Пхеньянд үгүй гэж Обама тэмдэглэв. БНАСАУ «өөртөд нь тулгарсан хэдэн асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэх үед шилжинэ» гэдэг АНУ-ын ерөнхийлөгч найдаж байна.