Даваа гаригт иракийн хойд, өмнөд хэдэн хотод террорын ажиллагаа явуулж, 40 гаруй хүнийг хөнөөж, 300 орчим хүнийг шархдуулсныг Москва шийдвэртэй буруушааж байна гэж өчигдөр ОХУ-ын ГХЯ мэдээлэв. Террорын ажиллагаа эрх баригчид, сөрөг хүчний хоорондын цуст сөргөлдөөн үргэлжилж байгаа Сири улстай хил залгаа мужид явуулсан нь сэтгэлийг гүнээ түгшүүлж байна.

Үнэн чанартаа «Аль-Каидатай» хамссан террорын бүлгүүд бүс нутгийн хэмжээнд ажиллагаагаа идэвхжүүлж байна гэж тусгай газар тэмдэглэв. Террорын аюулыг сөрөн зогсож арилгахад чиглэгдсэн иракийн эрх баригчдын хүчин чармайлтыг Москва дэмжиж байна гэж ОХУ-ын ГХЯ тэмдэглэв.

Өнгөрсөн даваа гаригт иракийн хэдэн хотод автомашинд тавьсан 18 тэсрэх зэвсгийг ажиллуулжээ. Энэ удаагийн террорын ажиллагаа 4-р сарын 20-нд болох сонгуультай холбоотой гэж Иракийн эрх баригчид үзэж байна.