Бостонд террорын ажиллагаа явуулсныг Москва шийдвэртэй буруушааж байна гэж ОХУ-ын ГХЯ мэдэгдэв. Террорын уршгаар 3 хүн амь үрэгдэж, 180 гаруй хүн амь үрэгджээ. Бостонд террорын ажиллагаа явуулсан бүх буруутныг эрүүгийн хариуцлагад татах нь зайлшгүй чухал гэж Москва үзэж байна. Вашингтонд суугаа ОХУ-ын ЭСЯ-ны мэдээлснээр оросын иргэд дэлбэрэлтүүдэд нэрвэгдсэнгүй.

Энд ажиллаж байгаа Оросын албан байгууллагууд АНУ-ын бүх хэмжээний эрх баригчидтай харилцаа холбоотой байж, шаардлагатай тохиолдолд иргэддээ зохих тусламж үзүүлэхэд бэлэн байна. Энэ зорилгоор Нью-Йоркод суугаа ОХУ-ын Ерөнхий консулын газрын ажилтнуудыг Бостон руу явуулжээ. Оросын тал мөрдөн байцаах ажиллагаа явуулж эхлэсэн америкийн хууль сахиулах байгууллагуудад шаардлагатай тусламж үзүүлэхэд бэлэн байна гэж ОХУ-ын ГХЯ онцлов.

Бостонд олон улсын марафон гүйлтийн үеэр хоёр дэлбэрэлт 12 секундийн завсарлагатай нижигнэв. Гурван хүн амь үрэгджээ. 180 гаруй хүн шархдсан хийгээд 20 гаруй хүний бие муу байна.