Ойрхи Дорнод, Сири улс, Солонгосын хойгийн байдал өнөөдөр Стамбулд Орос Туркийн хоорондын стратегийн төлөвлөлтийн хамтарсан бүлгийн 3 дахь хуралдаанд оролцогчдын анхаарлын төвд байх болно. Оросын төлөөлөгчдийг ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, Туркийн төлөөлөгчдийг ГХ-ийн сайд Ахмед Давутоглу тус тус тэргүүлнэ. Энэ бүлэг ОХУ-ын ерөнхийлөгч, Туркийн ерөнхий сайд нарын тэргүүлж байгаа орос-туркийн дээд хэмжээний хамтын ажиллагааны зөвлөлийн хүрээнд ажиллаж байна. Зөвлөлийг 2010 онд зохион байгуулжээ.

Хоёр талын болон Хар тэнгис хавийн бүс нутагт олон талын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь хэлэлцээний хэлэлцэх хэргийн төлөвлөгөөний чухал асуудлыг нэг юм. Талууд Хар тэнгисийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд харилцан ажиллах хэтийн төлөвийг авч үзэж хэлэлцэх тухай ОХУ-ын ГХЯ мэдээлжээ.

Орос улс туркийн худалдааны түншүүдийн дотор 2-р байр эзлэж байна. Манай орон Туркийн гадаад худалдааны эргэлтэд 9,3 хувь эзлэж байна. Харин Турк улс Оросын гадаад худалдааны түншүүдийн дотор 7-р байр эзлэв. Оросын гадаад хулдадааны эргэлтийн 4,7 хувь нь тус улсад ногдож байна.

«Аккую» талбайд АЦС барих нь Орос Туркийн хэрэгжүүлж эхлэсэн хөрөнгө оруулалтын томоохон төсөл юм.Төсөл нийт 20 тэрбум орчим өртөгтэй. «Бид барилгын ажилд туркийн компаниудыг өргөн оролцуулах төлөвлөгөөтэй байна» гэж өчигдөр ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич хэллээ.