Бостонд дэлбэрэлтүүдийн уршгаар амь үрэгдсэн гурван хүний нэгэн нь хятадын иргэн юм гэж өнөөдөр Синьхуа агентлаг Нью -Йоркод суугаа БНХАУ-ын ерөнхий консулын газрын мэдээллээс иш татан уламжлав. Гэр бүл нь түүний нэрийг дурдахаас татгалзаж байна гэж Ерөнхий консулын газар мэдээлэв.

Түүнээс гадна БНХАУ-ын иргэн Бостоны их сургуулийн оюутан Жоу Даньлин шархджээ. Бусгүйд хэдэн мэс засал хийсэн хийгээд одоо бие нь дажгүй байна. Хятад улсаас дэлбэрэлтэд нэрвэгдэгсдийн гэр бүлүүдэд шаардлагатай бүх дэмжлэг үзүүлнэ гэж Ерөнхий консулын газар мэдэгдэв. Түүнээс гадна АНУ-ын хоёр иргэн-найман настай хүү, 29 настай эмэгтэй амь насаа алджээ.

Даваа гаригт Бостонд олон улсын марафон гүйлтийн үеэр хоёр дэлбэрэлт 12 секундийн завсарлагатай нижигнэв. Сүүлийн үеийн мэдээнүүдээс харахад эдгээр дэлбэрэлтэд 183 хүн нэрвэгдсэн хийгээд 23 хүн бие муу байна. Бостоны 8 настай Мартин Ричард, Медфорд хотын 29 настай Кристл Кэмпбелл нар болон Бостоны их сургуулийн оюутан амь үрэгдсэн тухай үүний өмнө мэдээлсэн билээ. Агентлагийн уламжласнаар амь насаа алдсан оюутны нэрийг дурдахгүй хусэлт төрөл төрөгсөд нь тавьсан юм.