Өнөөдөр 5,7 магнитудтай газар хөдлөлт иран-пакистаны хил орчмын Систан, Белужистан мужуудад болсон тухай АНУ-ын геологийн алба мэдээлэв. Америкийн газар хөдлөлт судлаачдын уламжласнаар голомт нь ираны Захедан хотоос зүүн-өмнө 202 км зайтай оршив. Газар дорхи түлхэцийн голомт 68,3 км гүнд байсан. Эвдрэл, хохиролын тухай мэдээлээгүй.

Өчигдөр мөн нутагт Захедан хотоос 200 км зайтай 7,8 магнитудтай хүчтэй газар хөдлөлт болсон юм. Ираны ХМХ уламжласнаар 40-өөс цөөнгүй хүн амь насаа алджээ. Мөн Пакистанд 34 хүн эндэж, олон зуун хүн шархдаж бэртсэн тухай тус орны ХМХ мэдээлэв. Ираны эрх баригчид дөнгөж нэгэн хүн амь насаа алдсныг батлав. Газар хөдлөлт «Бушер» АЦС болон атомын өөр барилга байгууламжуудад хохирол учрулсангүй гэж Ираны атомын зохицуулалтын агентлаг МАГАТЭ-д батлан илэрхийлэв.

НҮБ болон ОХУ,АНУ хоёр газар хөдлөлтийн уршгийг арилгахад тусламж үзүүлэхийг Иран,Пакистан хоёр улсуудад санаачлав. Өчигдөр орой ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хүчтэй газар хөдлөлтэд хэлмэгдэгсэд ба шархдаж бэртсэн хүмүүсийн төрөл төрөгсдэд эмгэнэл илэрхийлэв.