АНДБН-т АНУ-ын оновчтой үүргийг Хятад улс дэмжиж байна. Түүнчлэн Вашингтонтай хамтран бүс нутагт нааштай үйл ажиллагаа явуулахын төлөө байна гэж өнөөдөр БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин мэдэгдлээ. Түүний хэлснээр БНХАУ Вашингтонтай хамт АНДБН-т энх тайван, тогтонги байдал, цэцэглэлт хөгжлийг дэмжихийн төлөө байна. «Энэ нь Хятад улсад ч АНУ-д ч дэлхий дахин ч ашигтай» гэж БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч хэллээ.

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 2011 онд австралийн парламентад үг хэлэхдээ АНУ-ын анхаарлыг үүрэг, үйл ажиллагаа, нөөцөө АНДБН-т шилжүүлэх замаар энэ чухал бүс нутагт анхаарлаа төвлөрүүлэх стратегийн шийдвэр гаргасан гэж зарлан мэдээлсэн билээ. Ерөнхийлөгчийн хэлснээр АНУ холбоотон, анд нөхөдтэйгээ нягт хамтран ажиллаж, АНДБН-ийг цаашид хөгжүүлэхэд илүү их үүрэг гүйцэтгэх бодолтой байна. «АНУ түүхийн явцад Номхон далайн гүрэн улс болсон. Манай орны эдийн засаг, хүчин чадал, ашиг сонирхол Азийн эдийн засаг, аюулгүй байдал, улс төрийн ёс журамтай салшгүй холбоотой байна» гэж Обама онцлов.