Их Британи, Франц улсуудын эрх баригчид сирийн самуун дэгдээгчдэд тусламж үзүүлснээрээ үнэн чанартаа «Аль-Каидагийн» байр суурийг бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлж байна гэж Сири улсын ГХ-ийн дэд сайд Фейсал Микдад мэдэгдлээ. Тэрээр британийн «Гардин» сонинд өсөн ярилцлагдаа террористуудад шууд ба шууд бус замаар дэмжлэг үзүлж байгааг онцлов.

«Араб-израилийн мөргөлдөөний талаар болон арабын хэдэн асуудлаар Сири улсын байр суурийг өөрчилж, АНУ, Их Британи, Франц гуравын ашиг сонирхолд үйлчлэх засгийн газрыг эмхлэн байгуулах зорилгоор хуйвалдаж байна» гэж Микдад мэдэгджээ.

Сирийн босгчдод саудын аравийн зэвсэг нэвтрэн дамжиж нийлүүлэхэд нутаг дэвсгэрээ олгосон Иордан улс «аюултай тоглоом» дэгдээсэн гэж тэрээр тэмдэглэн хэлэв.

Сирийн самуун дэгдээгчдэд хүнийг хөнөөхгүй зэвсэг тухайлбал холбооны хэрэгсэл нийлүүлж байна гэж Их Британийн эрх баригчдаас мэдэгдсэн нь ор үндэсгүй зүйл гэж Микдад үзэж байна. «Ийм холбооны хэрэгсэл гэгч дайн хийх хэрэгсэл болсон» гэж тэрээр онцлов.

Сири улсын ГХ-ийн дэд сайдын хэлснээр самуун дэгдээгчид саяхан Алеппо хот орчимд засгийн газрын цэргийн эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн нь эргэлзээгүй гэж Дамаск үзэж байна. НҮБ-ын атгаг бус мөрдөн байцаах ажиллагааг Сирийн эрх баригчид зөвшөөрнө гэж тэрээр онцлов.

«Аль-Каидагийн» толгойлогч Айман аз-Завахирийн захирамжийг биелүүлнэ гэж үүний өмнө Башар Асадын дэглэмтэй бас тэмцэж байгаа «Фронт ан-нусра» сирийн сөрөг радикал бүлгийн удирдагч үүний өмнө амласан билээ.