Япон Зүүн-Хятадын тэнгисийн нутаг дэвсгэрийн маргаанд Хятад улсад буулт хийхгүй . Сенкаку /Дяоюйдао/ арлуудын нь аль улсын харьъялалтай асуудлаар Бээжинд ямарч буулт хийхгүй. Энэ тухай тус улсын ерөнхий сайд Синдзо Абэ АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй уулзахдаа мэдэгдсэн.

Мэдэгдэл нь Бээжин,Токио хоёрын энэхүү асуудлаар эхлүүлэх гэж байсан яриа хэлэлцээрт чухамдаа хэрээс тавьсан. Америкийн айлчин Хятад улсын эгдүүцэлийг мөн хүргэжээ. Жон Керри нь АНУ-ын Япон улстай аюулгүй байдлыг хангах тухай байгуулсан гэрээ нь Сенкаку арлуудад мөн хамааралтай гэдгийг батлажээ.

Уг баримт бичгээр тэд азийн холбоотноо цэргийн мөргөлдөөний үед хамгаалах ёстой. Нөгөөтэйгүр, Хятад болон Японы нутаг дэвсгэрийн маргааныг шийдвэрлэх арга замын хувьд ийм өрнөлийг үгүйсгэх аргагүй юм гэж Оросын ШУА-ийн Алс-Дорнодын хүрээлэнгийн Япон судлалын төвийн захирал Валерий Кристанов тэмдэглээд

«Си Зинпин энэ асуудлыг Хятадын харж байгаагаар шийдвэрлэхэд маш хатуу байр суурьтай байна. Сүүлийн үед Хятад нутаг дэвсгэрийн маргаантай асуудлуудыг хөрш зэргэлдээ Япон төдийгүй, Филиппин, Вьетнам болон бусад нилээд хэдэн орнуудтай шийдвэрлэх нь Хятад улсын язгуур сонирхолуудыг хөндөж байна.

Энэ нь асуудлыг маш хүчтэй тавьж байна гэсэн үг. Япон улс ямарч сайхан зүйлийг амлахгүй байгаа. Ийм тохиолдолд эдгээр арлуудыг хамгаалах цорын ганц боломж бол АНУ-тай байгуулсан аюулгүй байдлын тухай гэрээ бөгөөд тэдгээрийг Хятадын харъяаллаас өмгөөлөн хамгаалах юм» гэлээ.

Япон улс нь АНУ-ын тусламжийг авахаар төлөвлөгөөндөө хятадын эсрэг өргөн фронтод Хятадтай нутаг дэвсгэрийн маргаантай бусад орнуудыг татаж оруулахыг санаархаж байна. Үүнд анх түрүүн Хятадтай Өмнөд-хятадын тэнгисийн Спартли /Наньша/ арлуудын маргаантай Филиппин улс оржээ. Японы ГХ шинэ сайд гадаад орнуудаар хийсэн анхны айлчлалынхаа үеэр Манилд айлчилсан. Тэр тэнд нутаг дэвсгэрийн маргаантай асуудлаа шийдвэрлэх хандлагуудыг зөвшилцөхөөр очсон.

Вьетнам, Филиппины адил Хятадтай Өмнөд-хятадын тэнгисийн арлуудын улмаас маргаантай байгаа. Токио нь Ханойг харилцан ойлголцоно гэдгийг тооцоолж байгаа. Синдзо Абэгийн нутаг дэвсгэрийн маргаантай асуудлаар Япон нь ямарч буулт хийхгүй гэх хатуухан мэдэгдэл нь Вьетнамын америкаас эргүүлийн 6 онгоц худалдаж авахтай цаг хугацааны хувьд яг таарсан нь сонин байна. Хэрвээ арилжаа хийгдвэл, АНУ нь Вьетнамын дайн дууссанаас хойш Энэтхэг-хятадын хойгт анх удаагаа зэвсэглэлийн худалдаа хийх юм.

Бээжин нь Вьетнам болон АНУ-ын хооронд хэлхээ харилцаа хөгжиж байгаагаас маш их болгоомжилж байна. Вьетнам АНУ-аас эргүүлийн 6 онгоц худалдаж авч болзошгүй нь бухимдлыг улам хурцатгаж байна. Тэр ч бүү хэл, тэдгээр нь Өмнөд-хятадын тэнгисийн маргаантай арлуудын дээгүүр ниснэ гээд бод доо. Харин одоо тэнд хятадын нисэх хүчин дангаар ноёрхож байна.

Япон улс нь хятадын эсрэг флотод Тайваныг татаж оруулж чадсан. Аралын энэ улс эх газрын Хятадтай мөн Дяоюйдао /Сенкаку/ арлуудаар нутаг дэвсгэрийн маргаантай. Саяхан Токио нь тайванчуудад тэдний маргаантай арлууд дээр японы талын эргүүлийн албанаас айж эмээх зүйлгүйгээр загасчилж байхыг зөвшөөрчээ.

Бээжин Дяоюйдао арлуудын маргаантай асуудалд Тайваныг хүчээ нэгтгэхийг хүссэн боловч болсонгүй. Тэгвэл үүнийг Токио хийж чадсан бөгөөд, Тайваныг өөрийн талдаа худалдан авч элсүүлжээ. Хятад улсад хажуу жигүүрээс үзүүлж байгаа цохилт нь эрс тааламжгүй байдал төрүүллээ.

Япончууд болон тайванчууд нутаг дэвсгэрийн маргаантай усанд хоёр улсын төлөөлөгчийн хувьд чөлөөтэй загасчлалын тухай яриа хэлэлцээр явуулжээ. Юутай ч гэсэн, Токио Зүүн-Хятадын тэнгисийн маргаантай тулгамдсан асуудлаарх Бээжин- Тайваны эвслийг буулт хийснийхээ хүчээр тасалдуулж чадлаа.