Ардчилсан сөрөг хүчин Орос улсын засгийн газрыг төрийн активуудад хувьчлал явуулахыг яарахгүй байна гэж шүүмжилж байгаа. Төрийн томоохон компаниудыг хувьчлах хөтөлбөр, бизнесийг мэргэжлийн хөрөнгө оруулагчдын гарт шилжүүлэх төлөвлөгөөнүүд нь жилээс жилд улам хойш тавигдсаар л байна.

Өнгөрсөн оны зун Орос улсын ЗГ 2013 онд явуулах өргөн цар хүрээтэй төрийн компаниудын нилээд томоохон хувьчлалын хөтөлбөрийг батласан. Жагсаалтанд эх орны эдийн засгийн “аваргууд “ болох “Сбербанк “, “Алроса”, “Транснефть”, “Совкомфлот”, РЖД, “Аэрофлот” болон нийт 30 төрийн компаниуд орсон .

Төрийн активуудын арилжаанаас 427 тэрбум рубль /14,2 тэрбум долл./ олохоор төлөвлөж байгаа аж. Ингэхэд 2013 оны нэгдүгээр улирал дууслаа, тэгтэл энэ чиглэлд засгийн газрын явуулсан үйл ажиллагаа ажиглагдаагүй байна. Тэгээд бас хөрөнгө оруулагчид ч төрийн компаниудыг авах сонирхолтой байгаагаа төдийлөн харуулж чадаагүй аж.

Одоо дэлхийн зах дээр хөрөнгө оруулалтын идэвх урьд байснаас маш их буурч байна. Тэгэхээр ЗГ активуудаа хямд зарахыг хүсэхгүй гэж Холбооны агентлагийн төрийн өмчийн удирдах газрын тэргүүн Ольга Дергунова тэмдэглээд

«Улс өөрийнхөө төрийн эдийн засгийн байршлыг багасгаж, өөрийгөө шинэ хөрөнгө оруулагчийн хувиар бэлтгэхээр зорилт тавьжээ. Ингэхдээ нөгөө талаас бол үүнийг ямарч үнээр хамаагүй бус, ямарч мөнгөөр бус хийгдэнэ гэдгийг маш нарийн дохиогоор өгчээ.

Яагаад гэвэл, одоо хөрөнгийн зах нь хамгийн таагүй байдалд байна. Оросын төрийн 2012 оны хувьчлалын шатанд өгсөн гуравдахь дохио нь нийгмийн үүргүүдийн шаардлагатай тооллого байсан» гэлээ.

Дэлхий дахины байдал төрийн өмчийг арилжахад төдийлөн таатай бус үедээ байна. Иймээс олон орны ЗГ-ууд төрийн өмчийн арилжаагаа сайн цаг иртэл, хойш тавих болоод байна. 2010 оны эцсийн хувьчлалаас, 2011 оны дэлхийн нийт үзүүлэлтүүд нь хоёр дахин унасан. Ингэхдээ бусад орнуудын дунд төрийн активуудын худалдаагаараа Хятад хошуучилж яваа бөгөөд тус улсад 19 арилжаанаас нийт 14 тэрбум долларын ашиг олжээ.

Ингэхдээ бүр 2012 онд Хятад болон БРИКС-ийн бусад орнууд болоод  АНУ нь IPO /Ай-Пи –Оу/ -гийн захын арилжаагаа зогсоожээ. Дэлхийн хандлагууд энэ жил ч үргэлжилсээр байна. 2013 оны эхний улиралд дэлхий дахины хөрөнгийн зах дээр нийт 118 төрийн компаниудын үнэт цаасыг анх байршуулсан. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал хоёр дахин бага юм.

Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширсан энэ үед компани өртөг буурсан мэт санагдаж болох юм. Орос улс нь хувийн хөрөнгө оруулагчдад активуудаа шилжүүлэх бодлогоосоо татгалзаагүй, гэхдээ үүнд яарахын хэрэггүй гэж “Сбербанкийн” ерөнхий эдийн засагч Евгений Гавриленко үзээд

«Үр ашгийг нэмэгдүүлэх шаардлагатай болон төрийн компаниудын удирдлагын хяналтыг сайжруулах, төрийн оролцоог эдийн засагт багасгах гэх юм уу, ер нь юу ч ярьсан гэсэн санхүүгийн салбар давамгайлах ёстой гэж шинжээч үзэж байна. 2009-2010 оны улсын төсөв хомсдолтой байсан.

Гэхдээ хомсдол нь ЗГ-ын төлөвлөснөөс бага байсан. Өнгөрсөн жилийн төсөв баланс барьсан. ЗГ-т одоо мөнгө хэрэггүй. Нөгөөтэйгүүр, өмч хувьчлалын төлөвлөгөө нь чухамдаа төсвийн хомсдолыг тухайлбал, активуудын арилжаагаар хаахад чиглэгдсэн аж» гэлээ.

Гэхдээ дараагийн улиралд шинжээчид дэлхийн IPO-гийн хөрөнгийн биржийн идэвх нэмэгдэнэ гэсэн таамаг дэвшүүлж байна. Гэхдээ энэ нь БРИКС-ийн орнуудад хамгийн багаар нөлөөтэй юм. Энэ нь хөрөнгө оруулагчид бизнесийг доогуур үнэлж байгаагийн улмаас ЗГ-ууд төрийн активуудаа арилжахаас  илүүд үзсэнтэй холбоотой байж магадгүй юм.