180 орчим хүн Бостоны марафон гүлтийн уралдааны  барианы зурхайд аймшигт дэлбэрэлтүүдэд нэрвэгдэв. Одоогоор гурван хүн амь насаа алдсан тухай мэдээлжээ. Гэвч хэлмэгдэгсдийн тоо нэмэгдэх бололтой гэж эрх баригчид үзэж байна.

Тусгай албадын төлөөлөгчид конгресст зориулан хэвлэлийн шуурхай хурал хийсний дараа конгрессын гишүүд террористууд ийм ажиллагаа явуулсан гэж ил шууд өгүүлэв. Өнөө өглөө засаг захиргаанаас мөрдөн байцаах ажиллагааны анхны үр дүнг конгресст албан ёсоор мэдээлэх ёстой.

Дэлбэрэлт үйлдсэн газарт бас хэдэн бөмбөгийг илрүүлжээ. Цагдаа нар тэдгээрийг аюулгүй болгов. Холбооны мөрдөн тагнах товчоо гэмт хэргийг мөрдөн байцааж, нэгжлэг хийж, «дэлбэрэлтүүд террорын ажиллагаантай холбоотой байх» гэжээ. Тэсрэх хэдэн зэвсгийг нэг зэрэг илрүүлсэн явдал террорын ажиллагаа явуулсныг нотлон харуулсан гэж Цагаан ордны төлөөлөгч сурвалжлагчдад мэдээллээ.

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама тусгай мэдэгдэл хийв. Улс орныхоо иргэдийн аюулгүй байдлыг хангахад холбооны бүх нөөц боломжийг дайчлах захирамж өгсөн гэж тэрээр зарлан мэдээлэв. Обама ТТГ, Холбооны мөрдөн тагнах товчооны захиралуудтай зөвлөлдэв. Тэрээр хэлэхдээ

«Бид дэлбэрэлт чухам хэн ямар учраас үйлдснийг мэдэхгүй байна. Бүх баримт илэрч батлагдтал яаралтай дүгнэлт хийх хэрэггүй. Бид бүх учрыг илрүүлэнэ гэдэгт хэн ч эргэлзэх ёсгүй. Хэн ямар учраас ийм ажиллагаа явуулсныг илрүүлж тогтооно. Үүнийг хариуцах бүх бүлэг буюу хувь хүмүүсийг хууль ёсоор хатуу шийтгэнэ» гэв.

Хэн үйлдсэн бэ? Энэ нь ямар ч террорын ажиллагааны үеэр тавигддаг гол асуудал юм. Одоогоор нэг ч бүлэгт террорын ажиллагааг хариуцаагүй байна.

Бостонд террорын ажиллагаанд бэлтгэж байна гэсэн мэдээлэл америкийн тагнуул аваагүй. «Аль-Каидын» орон нутгийн хань хамсаатнууд Бостонд террорын ажиллагаа явуулсан байж магадгүй гэж террорын талаархи америкийн зарим шинжээч үзэж байна. Харин энэ удаад АНУ-ын засгийн газрын байгууллага биш олон нийтийн арга хэмжээг бусниулахаар шийдсэн нь сонин шуу. Чухам засгийн газрын байгууллага л «Аль-Каидагийн» бай болдог.

Ирэх ням гаригт Лондонд марафон гүлтийн уралдааны үеэр аюулгүй байдлыг хангах хатуу арга хэмжээ авна гэж АНУ-аас маш хол орших Британийн цагдаан сэргийлэх хүчин зарлан мэдээлэв. Лондоны марафон гүлтийн уралдаан 1981 оноос хойш үргэлж явагдаж байна. Өнгерсөн онд түүнд бараг 36 мянган хүн оролцсон юм. Олон зуун мянган хүн уралдааны явцыг сонирхон ажигладаг.