Хятад улсаас гарсан H7N9 шувууны ханиадны шинэ вирус нь өмнөх үеийн H5N1 вирусаас илүү хүчтэй тахалд хүргэж мэдэх юм. Энэ тухай өнөөдөр гонконгийн ХМХүүд Гонконгийн Хо Пан –леуны их сургуулийн микроблогийг иш татан уламжилсан байна.

“H7N9 вирус нь хүний бие мах бодид дасал болж, хүнээс хүнд халдварлаж болзошгүй магадлал бий болоод байна . Ингэснээр дэлхийд аварга тахал заналхийлж байна“ гэж профессорыг ИТАР-ТАСС агентлаг иш татжээ.

Эрдэмтэн уг вирусыг хүний бие организмд нууцаар хөгжиж болохыг ажиглажээ. Жишээ нь Бээжингийн эмч нар H7N9 вирусыг уг өвчний шинж тэмдэгтэй, дөрвөн настай хүүхдээс илрүүлсэн байна. Уг өвчнөөр халдварласан шувууд мөн эрүүл юм шиг харагдах аж. Эдгээр нь өвчний голомтыг хайж олох болон тахлын байдлыг хянах зорилтуудыг улам хүндрүүлж байна гэж Хо Пан-леун үзэж байна.

Хятад улсад шувууны ханиадны шинэ хэлбэрээр нас барсан хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Одоо Хятадын өмнөд хэсгийн янз бүрийн бүс нутгуудад нийт өвчилсөн 63 тохиолдол бүртгэгдээд байна.