Эдүгээ Хятадын зэвсэгт хүчин 2,3 сая хүнтэй байна гэж өнөөдөр БНХАУ-ын БХЯ-аас нийтлүүлсэн «Цагаан номд» өгүүлжээ. 1949 онд хятадын арми 6 сая цэргийн албан хаагчтай байсан. Одоо ч удаа дараа хорогдулсан ч цэргийн албан хаагчдынхаа тоогоор дэлхийд хамгийн томд орж байгааг баримт бичигт тэмдэглэжээ.

Хятад улс итгэлцэл, харилцан ашиг, зохицуулалтад тулгуурлсан аюулгүй байдлын шинэ үзэл баримтлалын төлөө байна гэж баримт бичигт заажээ. Хятад улс ноёрхох  гээгүй хийгээд зэвсэгт түрэмгийлэлд хэзээ ч оролцохгүй гэж «Цагаан номд» өгүүлжээ.

БНХАУ-ын зэвсэгт хүчний зорилт үндэсний батлан хамгаалалтын язгуур ашиг сонирхолыг хангах, энх тайвныг сахин хамгаалах, дайнд ялалт байгуулахад оршино гэж хятадын засгийн газраас мэдэгдсэн билээ.

Баримт бичигт заасан ёсоор хятадын арми «тусгаар тогтнолыг бусниулж, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд заналхийлэх өдөөн хатгах ямар ч ажиллагааг шийдвэртэй няцаах юм.