Бээжин Умард Солонгостой хиллэх хил дээр цэргийн хүчээ нэмэгдүүлсэн тухай гадаадын ХМХ-үүдэд гарсан мэдээллүүдийг үгүйсгэж байна гэж өнөөдөр Бээжинд БНХАУ-ын БХЯ-ны албан ёсын төлөөлөгч Ян Юйцзюнь мэдэгдэв.

Түүний ярьснаар, “Хятад улс Солонгосын хойгийн байдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд Зүүн-Хойд Азид энх тайван, тогтвортой байдлыг хангах санал санаачилгыг цаашид ч дэмжсэн хэвээр байна “гэжээ.

БНХАУ-ын БХЯ-ны тэргүүний ярьснаар, БНХАУ нь бий болсон нөхцлөөс гарах гарцыг эрэлхийлэхийг уриалжээ.

Өмнө нь Бээжин нь Солонгосын хойгийн болон бүс нутгийн байдлыг бүхэлд нь хүндрүүлэхгүйн тулд Сөүл болон Пхеньяныг аливаа үйлдэл хийхгүй, хүлээцтэй байхыг нэг бус удаа уриалсан.