Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамад Бостонд террорист халдлага гарсантай холбогдуулан эмгэнэл илэрхийлэв. Путин энэхүү зэрлэг балмад гэмт хэргийг буруушаан мэдэгдэхдээ, терроризмтэй хийх тэмцэл нь дэлхийн хамтын нийгэмлэгийг хүчин чармайлтуудаа идэвхтэй нэгтгэхийг шаардаж байна гэсэн тухай Кремлийн хэвлэлийн албанаас мэдэгдэв. Орос улсын ерөнхийлөгч тэмдэглэхдээ, ОХУ нь АНУ-ын эрх баригчдын явуулж байгаа мөрдөх ажиллагаанд шаардлагатай тохиолдолд туслахад бэлэн байна гэжээ.