Венесуэлийн үндэсний сонгуулийн зөвлөл өнөөдөр төрийн тэргүүний сонгуульд ялалт байгуулсан Нэгдсэн социалист намын нэр дэвшигч болон Уго Чавесын албан ёсны залгамжлагч дэд ерөнхийлөгч Николас Мадурогийн ялалтыг нотложээ.

Сонгуулийн зөвлөлийн тэргүүн Тибисай Лусена тайлбартаа, сонгуулийн санал хураалтын эцсийн дүнгээр Мадуро нь 50,75 %, түүний өрсөлдөгч Энрике Каприлес нь 48,97 санал авсан аж. Ингээд Мадуро нь ойролцоогоор 265 мянган саналаар илүү ялалт байгууллаа.

Өмнө мэдээлж байснаар, Каприлес нь саналын хуудсуудыг дахин тоолсоны дараа дүнг хүлээн зөвшөөрнө гэж мэдэгдсэн. Франс Пресс агентлагийн уламжилж байгаагаар, даваа гаригт сөрөг хүчний талын мянга мянган хүн Каракасын гудамжинд гарч Чавесын үйл хэргийг залгамжлагчийн ялалтыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн.

Мадуро хийсэн мэдэгдэлдээ, саналын хуудсыг дахин тоолох санааг дэмжиж байна гэжээ. Венесуэлийн хуулиар 53 % саналын хуудсыг тоолохыг /иргэний аудит/ зөвшөөрдөг байна. Мадурод Чавесын ойр дотны хүмүүс баяр хүргэсний дунд Латин Америкийн зүүний удирдагчид болох Боливийн ерөнхийлөгч Эво Моралес болон Аргентины Кристин Киршнер нар болон Кубын удирдагч Рауль Кастро болон Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин нар байна.