Бостон хотод гарсан халдлагад хамаатай хэн ч байсан, бүлгэм ч байсан хийсэн хэргийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх болно гэж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэв. “Эргэлзэхийн хэрэггүй, бид үүнийг хийсэн этгээдүүдийг заавал олно “ гэж тэр эмгэнэлийн дараа хийсэн мэдэгдэлдээ цохон тэмдэглэв.

Ингэхдээ тэр одоогоор бүх баримт тодорхой болоогүй цагт яаран ямар нэгэн дүгнэлт хийхийн хэрэгггүй “гэж тэмдэглэсэн.

Цагаан ордны төлөөлөгч хэлсэн үгэндээ, эл гэмт хэргийг “террорист халдлага “гэж үзэж мөрдлөгө явуулна гэжээ. Хэрвээ энэ нь нотлогдох юм бол Бостоны халдлага нь 2001 оны 9-р сард гарсан Нью-Йоркийн халдлагын дараах хамгийн аймшигт томоохон халдлагын нэг байх  болно.

Гэрэл зураг