Даваа гаригт АНУ-ын Масачусетс мужийн Бостон хотод 24 мянган хүн оролцсон гүйлтийн уралдаанд хоёр удаа дэлбэрэлт гарав. Гурваас доошгүй тооны хүн нас барсны нэг нь хүүхэд байжээ. Барианы өмнөхөн ойрхон гарсан хоёр  дэлбэрэлтэнд 176 хүн шархаджээ. Хохирогсдын дунд найман хүүхэд байна. 17 хүний биеийн байдал маш хүнд байгаа гэдгийг бостоны цагдаагийн алба баталжээ. Гэрчүүдийн ярьж байгаагаар, дэлбэрэлтийн улмаас олон хүн хөлгүй  болжээ. “Фокс ньюс “ телевизийн сувгийн дамжуулснаар арав хүртэлх тооны хүмүүс тийм гэмтэл авчээ.

Бостоны гүйлтийн уралдаанд оросын 24 хөнгөн атлекчид  оролцсон тухай тэмцээний сайтан дээр мэдээлжээ. Оросын тамирчид хохирол амсаагүй гэж “Россия-24” телевизийн суваг уламжиллаа.

Эмгэнэлт хэрэг явдал гарсан газар нэвтрэх хязгаарлалт тавьжээ. Тэнд америкийн Холбооны мөрдөн байцаах товчооны газрын мэргэжилтнүүд ажиллаж байна. Бостоны дэлбэрэлтийн дараа Нью-Йоркд аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг чангатгаад байна гэж Wall Street Journal сонин уламжилжээ. Хотын агаарын орон зайг нислэгээс хаажээ. АНУ-ын эрх баригчид болсон явдлыг террорист хадлдага гэдгийг зарлаад байна.

Гэрчүүдийн мэдүүлж байгаагаар, орон нутгийн цагаар 15:00 цагт барианы шугамын ойролцоо хоорондоо ялимгүй зайтай хоёр удаа дэлбэрэлт гарчээ. CTV телевизийн сувгийн мөрдөн байцаагчдыг иш татан уламжилж байгаагаар, тэнд дэлбэрэх төхөөрөмжүүдийг дэлбэлсэн бөгөөд дэлбэрэлт гарсан газраас холгүй дэлбэрээгүй хоёр төхөөрөмжийг бас илрүүлжээ.

Цагаан ордны төлөөлөгч хийсэн мэдэгдэлдээ, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамад болсон явдлыг уламжилсан бөгөөд ерөнхийлөгчийн засаг захиргаа орон нутгийн эрх баригчдад бүр талын дэмжлэг туслалцаа үзүүлж байна.

Гэрэл зураг