АНУ-ын Бостонд даваа гаригт гүйлтийн уралдааны шугамын дэргэд хоёр дэлбэрэлт гарсны улмаас нилээд хэдэн хүн нэрвэгдлээ гэж Ройтер агентлаг уламжлав. Нэрвэгсдэн хүмүүсийн тоо 30 гарч, нас брасан хүмүүсийн тоог нягталж байна.

Ассошейтэд пресс агентлагийн уламжилж байгаагаар, дэлбэрэлт нь Бойлстон-стритийн хойд хэсэгт Бостоны гүйлтийн уралдааны барианы шугамын дэргэд гарчээ. Хэдэн секундын дараа Бостонд хоёр дахь дэлбэрэлт гарчээ. Гэрчүүдийн ярьж байгаагаар, дэлбэрлтүүдэд олон хүн нэрвэгдсэн байж болох аж.

Бостоны гүйлтийн уралдаан нь дэлхийн хамгийн нэр хүндтэй таван уралдаанд ордог. Энэ удаагийн тэмцээнд нийт 24 мянган хүн оролцож байжээ.