АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудлын зөвлөх Том Донилон тэргүтэй төлөөлөгчдийн Орос улсын Аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Николай Патрушев нарын Москвад хийсэн яриа хэлэлцээрийн үеэр солонгосын хойгийн тулгамдсан асуудлуудыг хөндөн ярилцав. Яриа хэлэлцээрийн үеэр Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин богинохон хугацаагаар тэдэнтэй нэгдэж байжээ. Уулзалтын дүнд Орос улсын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков сэтгүүлчдэд мэдэгдэхдээ, Москва болон Вашингтон нь олон улсын тулгамдсан энэхүү асуудал дээр огтолцох цэгүүд байгаа гэдэгт найдаж байгаа бөгөөд, бид америкчуудтай энэ асуудлаар хамтран ажиллахад бэлэн байна “гэж Кремлийн төлөөлөгч мэдэгдэв. 2013 оны 3-р сард БНАСАУ-ын эрх баригчид хэд хэдэн удаа ширүүхэн мэдэгдэлүүд, тухайлбал, цөмийн зэвсэг хэрэглэж болзошгүй тухай мэдэгдлийн дараа Солонгосын хойгийн байдал улам хурцадсан юм.