АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нь Сеул, Бээжин болон Токиод яриа хэлэлцээрүүд явууллаа. Керригийн айлчлал Вашингтоныг умардын цөмийн хөтөлбөрийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх болон үүний тулд бодит тохиролцоо хийхэд бэлэн бус байгааг харууллаа.

Солонгосын хойгийн байдал хурцадсан нь Керригийн Зүүн-Азийн гурван улсын нийслэлд хийсэн айлчлалын яриа хэлэлцээрийн гол сэдэв болсон. Байдлыг хурцатгахгуйн тулд америкчууд нилээд хэдэн алхам хийсэн. Вашингтон нь тив хоорондын баллистик пуужингийн туршилтаа Пхеньяныг өдөөн хатгахгүйн үүднээс явуулахаас татгалзсан. Керри нь өөрөө Сеулд байхдаа бүс нутгийн төлөвлөлтөө нэмэгдүүлэхгүй байхыг америкаас яриалсан. Үүний зорилго холбоотнуудаа хамгаалахын тулд орших аж.

Гэхдээ Керригийн Бээжинд болон Токиод хийсэн мэдэгдлүүд нь Пхеньяныг АНУ-ын бодлогоос сэрэмжлэх хандлагыг өөрчлөх нь юу л бол гэж Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн дэрэгдэх Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм-шинжилгээний ажилтан Андрей Иванов ярьж байна: «Керри мэдэгдэлдээ, АНУ нь дэлхийн хамтын нийгэмлэгт Умард-Солонгосыг цөмийн гүрэн болж хувирах нь боломжгүй гэжээ. Мэдээж хэрэг Умардын удирдлага АНУ-ын төрийн нарийн бичгийн даргыг тэдний цөмийн туршилтууд юм уу, пуужингийн хөөрөлтүүдийг сайшаана гэж тооцоолоогүй нь ойлгомжтой. Гэхдээ яг хэрэг дээрээ бол тэд, найдвар алдалгүй шал өөр зүйлийг хүлээж байгаа. Тэр нь юу вэ гэвэл, Вашингтоны Пхеньянтай шууд яриа хэлэлцээ явуулахад бэлэн байгаа тухай дохио юм. Түүнчлэн умардын нийслэлээс АНУ-ыг устгах тухай сүрдүүлэгүүд нь Вашингтонд дөнгөж дохио болох төдий юм. Умардын удирдагчид нь америкчуудын дэлхий дахинд Ирак болон Ливийн жишээн дээр харуулсан сургамжуудыг сайн сурсан. Хуссейн болон Каддафи нь тухайн цаг үедээ үй олноор устгах зэвсгийг байгуулахас татгалзсан. Үүний үр дүн бол америкийн түрэмгийлэл ба үхэл. Ким Чен Ын нь Хусейн болон Каддафийн иэмгэнэлтэй хувь тавиланг давтахыг хүсэхгүй, яагаад гэвэл, тэр цөмийн зэвсэг байгуулах ажлаасаа татгалзахгүй. Ямарч л байсан АНУ-аас өөрийн аюлгүй байдлын албан ёсны баталгаа аваагүй байгаа цагт шүү дээ. Хэрвээ АНУ ийм алхам хийхгүй юм бол, Солонгосын хойгийн байдалд дэвшил гарна гэж хүлээхийн хэрэггүй юм".

Бээжинд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хятад улсыг умардын цөмийн хөтөлбөрийн эсрэг хатуу чиг шугам явуулахыг ятгах гэж багагуй хүчин чармайлт гаргасан. Хятадууд өөрсдөө Пхеньяны өдөөн хатгах ажиллагаанд тийм дуртай биш ч гэсэн, тэд Вашингтоныг Умардтай харилцаандаа уян хатан хандахыг уриалсан. Гэхдээ Вашингтон болон Токиогийн хоорондын санал зөрөлдөөнүүд нь үүгээр хязгаарлагдахгүй гэж Андрей Иванов сануулж байна: «Бээжинд америкийн Азид явуулж байгаа бодлого таалагдахгүй байгаа. Тэд үүнийг Хятадыг тогтоон барих хэрэгсэл мэтээр хүлээн авч байгаа. Ингэхдээ Вашингтон нь цаашид ч бүс нутагт тэргүүлэх байр сууриа хадгалах бодлого явуулна. Тэгэхээр Бээжингийн АНУ-ад үл итгэсэн байдал нь хадгалагдах болно.

БНХАУ-ын удирдагчид Керритэй уулзахдаа ил тодоор АНД бүс нутаг өргөн уудам бөгөөд Хятад болон Америкт хүрэлцээтэй гэдгийг ойлгуулсан. Түүнчлэн америкчуудын Номхон далайн орнуудын түншлэлийг байгуулах тухай асуудалд түгшиж байгаагаа илэрхийлсэн. Энэ нь бээжингийн шинжээчдийн үзэж байгаагаар, Хятадыг шахалтанд оруулах хэрэгсэл болж мэдэх юм. Хамгийн гол нь хятадын удирдагчид АНУ-ын удирдагчдыг БНХАУ-ын хөрш зэргэлдээ орнуудын нутаг дэвсгэрийн маргаанд оролцохгуй байхыг уриалсан. Керри тэр даруйд нь Сенкаку арлуудыг японых гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Үүний дараа Токиод японы ГХ сайд Фумио Кисидатай хийсэн яриа хэлцээнд “АНУ нь Сенкаку арлуудыг тойрсон статус-кво баримт бичгийг өөрчлөхийн эсрэг байр суурьтай “гэж мэдэгдсэн. Мөн өдөр японы ерөнхий сайд Синдзо Абэ нь Сенкаку арлуудын асуудлаар Хятад улсад ямарч буулт хийхгүй гэж мэдэгдсэн. Эдгээр хоёр мэдэгдэл нь агуулгын хувьд таарч байгаа нь Хятад, Америкийн хоорондын харилцаа цаашид сайжруулахгүй гэдгийг харуулж буй юм.