Орос улсын ерөнхийлөгч В.Путин өнөөдөр АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюуюлгүй байдлын туслах Томас Донилтой уулзалт хийлээ. Төрийн тэргүүний туслах Юрий Ушаковын уламжилснаар, Кремльд болсон уулзалтын үеэр Томас Донилон нь ерөнхийлөгч Путинд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн иилгээлтийг гардуулжээ. Өнөөдөр АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудлын туслах Орос улсын ГХ-н сайд Сергей Лавровтой уулзжээ. Тэд хоёр улсын харилцаанд сөргөөр нөлөөлж байгаа сэдвүүдийг хөндөн ярьжээ. Донилоны ярсьнаар, Обамагийн засаг захиргаа нь эдгээр үчин зүйлүүдийн сөрөг үр нөлөөнүүдийг ойлгож байна гээдз тэдгээрийг арилгахын тулд чармайн ажиллах болно гэжээ.