Өнөөдөр Умард-Солонгост тус улс гол баяр болох Нарны баярыг ёслон тэмдэглэж байна. 101 жилийн өмнө яг энэ өдөр сургуулийн ядуухан нэгэн багш, он протестант шашны идэвхтэн Ким Хен Жикийн гэр бүлд ууган хүү мэндэлжээ. Түүнд Ким Сон Жу нэр өгчээ. Тэр хүүхэд бол бидний мэдэх Ким Ир Сен байсан.

Дэлхийн түүхэнд коммунист дэглэмтэй цорын ганц орон – Умард Солонгосын төрийг үндэслэгч Ким Ир Сен нь ер бусын болоод зөрчилдөөнтэй нэгэн байсан. Түүний хувь хүнийх нь тухай маргаан нэг бус зуун жил үргэлжлэх болно.

Ким Ир Сенийг хайрлахгүй байж болно, гэхдээ түүний идеалист залуу коммунист байсныг, өөрийн юу бүхнээрээ, тэр ч бүү хэл амь амьдарлаа золиослон байж өөрийн эх орны эрх чөлөө, хүн төрөлхтөний аз жаргалын төлөө тэмцэснийг нь үгүйсгэхийн аргагүй юм.

1930-аад оны эхээр Ким Ир Сен дунд сургуулиа төгсчээ. Тэр өөрөө хүссэн бол муугүй бизнес эрхлэх юм уу, төрийн албан ажиллах боломжтой байсан. Гэвч Ким Ир Сен ийм ирээдүйгээс татгалзаж, эх орныхоо эрх чөлөөний төлөө тэмцэхийн тулд Маньчжурт коммунист партизан эгнээнд элсэн оржээ. Тэр амь насандаа маш аюултай сонголт хийсэн. Энэ замаар явахыг шийдсэн хэн ч байсан тэр японы түрэмгийлэгчдийн эсрэг хүч тэнцвэргүй тэмцэлд амь насаа алдаж байсан.

Ким Ир Сен бол маш авъяастай, гайхамшигтай бие хүн байсан. Авъяас билигтэй, хосгүй хүн л партизаны отрядын жирийн байлдагчийн эгнээнээс улс орны удирдагч хүртэл түүхэн замыг туулна. Гэхдээ хамгийн хэцүү бол мэдээж хэрэг засгийн эрхийг барих бөгөөд дараа нь үр хүүхэддээ залгамжлуулах. Энэ хоёр зорилтыг Ким Ир Сен шийдэж чадсан.

Мэдээж хэрэг Ким Ир Сенийг их азтай хүн байсан гэж ярьдаг. Юу гэвэл, Маньчжурын партиканы дайны жилүүдэд тэр амьд үлдсэн. 1945 онд зөвлөлтийн командлал Ким Ир Сенийг тэр үед бүрэлдэн тогтнож байгаа Умард Солонгосын удирдагчаар томилох шийдвэр гаргасан нь аз завшаантай хэрэг байсан. Энэхүү шийдвэр нь санаандгүй шахуу байсан. Яагаад гэвэл тухайн үед бусад хүмүүсийн нэрийг дэвшүүлж байсан.

Гэхдээ энэ бүгдийг санаандгүй зүйл гэж бас болохгүй юм. Таатай нөхцөл байдлуудыг ашиглахын тулд, хүнтэй ажиллах чадвартай, авъяастай, мэдрэмжтэй байх ёстой юм. Энэ бүгд чанарууд нь Ким Ир Сенд байсан юм.

Гэхдээ 40-өөд оны дунд үед идеалист – партизан нь дарангуйлагч болсон юм. Үүгээр Ким Ир Сений хувь хүнийх нь хувьд эмгэнэл эхэлсэн. Тэр үүнээс зайлсхийж чадзах уу?

Ким Ир Сений гол тулгамдсан асуудал бол тэр эхнээсээ өөрийн амьдралыг сталины социализмын төрийн хувилбартай холбоноос эхэлсэн. 30-аад оны эхэн үеэс ихэнх хүмүүс нийгмийн ирээдүй нь чухамдаа энэ хувилбарт харъяалагдах ёстой гэж үзэх болсон. Гэтэд энэ нь алдаатай бодлого байсан юм.

Умард Солонгост тогтсон систем нь хайр найргүй байсан. Улс төрийн тэмцэлд ялагдсан хүмүүсийг огцролт бус, эрүү шүүлт болон цаазын ял хүлээж байлаа. Сталины улстөрийн систем ноёрхож байсан тэр цаг үед өөрийн дайснаа алаагүй хүн, дайсны гарт өөрөө алагдана гэх энгийн зарчим ажиллаж байсан.

Ким Ир Сен нь энэ зарчмыг сайн эзэмшсэн байлаа. Эхний хорин жилийн хугацаанд онолын хувьд түүний өрсөлдөгч байсан, солонгосыг чөлөөлөх хөдөлгөөний удирдагч байсан хүмүүсийг бүгдийг нь устгасан. Дараа дараагийн жилүүдэд улс төрийн орон зай нь бодит ба чадавхтай дайснуудаас бүрэн хамгаалагдсан үед Ким Ир Сен нь урьдын адил өөрийн засгийн эрх барихад бодитоор заналхийллэх хэн бүхнийг устгахад бэлэн байсан.

Ким Ир Сений байгуулсан эдийн засгийн систем нь үр ашиггүй байсан. Тэр насныхаа эцэст энэ тухай бодож байсан байж мэдэх юм. Гэхдээ энэхүү системээс татгалзах нь түүний хувьд боломжгүй байсан, учир нь тэр өөрийн засгийн эрхийг төдийгүй, амь насаа ч цохилтонд тавьж мэдэх байсан. Түүнчлэн ийм байдалд түүний гэр бүлийнхэн ч орж болохоор байсан.

Ким Ир Сений түүх бол дарангуйлагч болсон нэгэн идеалистын тухай түүх юм.