Орос улсын ерөнхийлөгч В.Путин үндэсний эрх ашиг хөндөгдөх асуудал дээр маш хатуу байр суурьтай байдаг гэж төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Россия-1” телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа дурьджээ. Тэрээр тус улсын ерөнхийлөгчийг Орос улсын чухал ашиг сонирхолуудад хор учруулахгүй байх бол, түншүүддээ буулт хийхдээ мастер гэжээ. Песков телевизийн сувгийн эфирээр нэвтрүүлэгчийн асуусан Путин шүүмжлэлийг хүний хувьд хэрхэн хүлээж авдаг вэ, гэсэн асуултанд, хариулахдаа “тэр бүтээлч шүүмжлэлд хүндэтгэлтэй ханддаг, тэр өөрийгөө шүүмжлэгчийн бүхий л гаргаж тавьсан зүйлүүдийг маш сонирходог” гэжээ. Ингэхдээ Путин тайлбаргүй шүүмжлэлд сэтгэл дундуур байдаг. “Тийм шүүмжлэл нь түүнд ердөө ч сонин биш байдаг” гэж хэвлэлийн нарийн бичгийн дарга хэлжээ. “Путинд найз нар гэж бий юу? гэсэн асуултанд тийм гээд, тэр ерөнхийлөгчтэй ажил хэргийн харилцаатай гэжээ. Түнчлэн хэвэлийн нарийн бичгийн дарга хэлэхдээ, төрийн тэргүүн нь ХМХ-тэй идэвхтэй харилцаатай байдаг гэжээ.