Энэ сарын сүүлээр Монголын Улсын их хурал төрийн тэргүүний сонгуулийг товлон зарлана. “МОНЦАМЭ” агентлагийн сэтгүүлчид тус улсын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 6-р сарын 17-28-ны хооронд явагдаж болзошгүй гэжээ. Харин Их хурал энэ асуудлаар шийдвэрээ 4-р сарын 23-нд гаргана. Монголын улс төрийн халуухан улирлын хүчний хувиарлалтын тухай Оросын ШУА-н Алс-Дорнодын хүрээлэнгийн захирал Сергей Лузянин йин ярьж байна.

Өнгөрсөн оны зун Монгол улсад УИХ-ын сонгууль явагдсан. Энэ бол 1990 оны Ардчилсан хувьсгалын ялалтаас хойшхи УИХ-ын зургаа дахь сонгууль байлаа. Ардчилагчид ялалт байгуулж, одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр дахь удаагаа сонгогдох сайхан боломжтой болсон.

Мэдээж хэрэг ардчилагчдыг ялалт байгуулахад нь “Энхбаярын хэрэг” нөлөөлсөн. Монгол улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаярыг авилгын хэргээр баривчилсан. 2012 оны наймдугаар сард түүнд 4 жилийн ял оноосон. Үүний дараа түүний ялыг 2,5 жил болгон өөрчилсөн.

Мэдээж хэрэг авилгатай тэмцэх хэрэгтэй, гэхдээ улс төрөөс зайтай байх ёстой. Тухайн тохиолдолд ардчилсан эвслийнхний улс төрийн сонирхолууд нь илт харагдаж байсан. Баривчлагдсан улс төрч нэр хүндээрээ ерөнхийлөгч Элбэгдоржоос түрүүнд явж байсан.

Улс төрийн тавцангаас Энхбаярыг зайлуулсан болон Ардчилсан холбоо эвсэл Монголын Ардын намын төлөөлөгчгүй байгуулагдсан нь тус улсын ерөнхийлөгчийн сонгуулийн улс төрийн хүчний хувиарилатанд нөлөө үзүүлэх нь дамжиггүй юм.

МАН-ын өмнө маш хүнд зорилт тавигдаж байна. Богино хугацаанд улс төрчдийн нилээд том бүлгээс одоогийн ерөнхийлөгчийг сөрөн зогсч чадах, илүү дүйцэх нэр дэвшигчдийг сонгох шаардлагатай байна. Үнэндээ бол “Энхбаярын” адил жинтэй улс төрч сөрөг хүчинд үгүй. Ингэхдээ ерөнхий сайд асан Санжийн Баяраас өөр хүн үгүй. Гэхдээ тэр одоо гадаадад эмчилгээ хийлгэж байна. Бусад нь нэр хүндээрээ арай гүйцэхгүй.

Санжийн Баяраас өөр ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөх өөр нэгэн бол МАН-ын дарга О.Энхтүвшин. Түүнчлэн МАН-ын бүлгэмийн дарга Н.Энхболд. Шинжээчдийн түүнийг илүү хүчтэй нэр дэвшигч гэж үзэж үнэлж байна. Тэрний нэр авилга хээл хахуулийн асуудалд гараагүй, төдийгүй түүний тамирчны өнгөрсөн түүхийг хүмүүс сайн мэдэх юм. Тэр бөх барилдаж, нэр хүнд олж авсан ажээ.

Гэхдээ түүний боломж одоогийн ерөнхийлөгчийн эсрэг маш бага юм. Элбэгдорж нь энэ 6-р сарын ерөнхийлөгчийн сонгуульд хоёрдахь удаагаа сонгогдож мэдэх юм. Гэвч гэнэтийн зүйлүүдийг бүр мөсөн үгүйсгэх хэрэггүй юм.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө байдал хурцадмал болж байгаа тухай саяхны парламентын сөргөлдөөн гэрчилж байна. Монголын түүхэнд анх удаагаа МАН болон МАХН-ын гишүүд нь парламентын танхимд ерөнхийлөгч үг хэлж байх үед хуралдааныг хаяж гарсан. Үүний дараа гишүүд Улаанбаатарын төв талбайд эсэргүүцлийн арга хэмжээ явуулсан. Тэд нарын дэвшүүлж байгаа шаардлагуудын дунд янз бүрийн шатны шүүх болон прокурорын газар, тэр ч бүү хэл, сонгуулийн ерөнхий хороо нь Ардчилсан намын талд ашигтайгаар нээлттэй ажиллаж байгаа тухай өгүүлжээ.

Тиймээс, Монгол улсад улс төрийн нилээд халуухан улирал асуй байгаа аж.