Өмнөд Солонгос Пхеньяныг хоёр талын яриа хэлэлцээнээс татгалзаж байгаад харамсаж байгаагаа илэрхийлэв. Энэ тухай өнөөдөр Өмнөдийн Нэгдлийн яамны төлөөлөгч Ким Хен Сок сэтгүүлчдэд мэдэгдэв. Өнгөрсөн пүрэв гаригт Сеул нь Пхеньянд яриа хэлэлцээнд эргэн орохыг тухайлбал, Кэсоны аж үйлдвэрийн хамтарсан бүсийн үйл ажиллагааг сэргээх талаар санал тавьсан. Ким Хен Сок Пхеньяны татгалзсаныг “тайлбарлахын аргагүй” гэж нэрлэв. Өмнө нь умардын энх тайвнаар нэгдэхийн төлөө нэгдлийн төлөөлөгч ЦТАК агентлагт өгсөн ярилцлагадаа, Умард-Солонгос нь энэхүү саналыг “хоосон, ямарч ач холбогдолгүй арга хэмжээ” хэмээн үзэж байна гэжээ. БНАСАУ-ын нутаг дэвсгэр дээрх Кэсоны бүсийг хаасан нь Пхеньяны сүүлийн үед авч байгаа арга хэмжээнүүдийн нэг юм. Умард Солонгосыг цөмийн гурав дахь туршилт явуулсны хариуд НҮБ-ын АЗ тус улсын эсрэг хориг арга хэмжээг чангатгасан нь Солонгосын хойгийн байдлыг улам хурцатгасан.