Япон улсын ерөнхий сайд Синдзо Абэ нь Зүүн Хятадын арлуудын маргаантай асуудлаар Бээжинд буулт хийхгүй гэж мэдэгджээ. Сенкаку/Дяоюйдао/ арлуудын асуудлаар японы талаас ямарч буулт үгүй гэж Абэ АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй яриа хэлэлцээр хийх үеэр хэлжээ. Америкийн дипломат нь Токиод айлчлал хийж байгаа бөгөөд үүгээр түний Зүүн Азийн орнуудаар хийх айлчлал үргэлжилж байгаа. Керри нь өөрийн зүгээс АНУ нь японы холбоотноо бүс нутагт хамгаална гэдгийг батлан хэлсэн. Гэхдээ Вашингтон нь Зүүн-Хятадын тэнгисийн арлуудын маргаантай асуудалд аль нэгэн талд орох төлөвгүй гэжээ.