4-р сарын 15-ны даваа гаригт Умард Солонгосын үндэсний баяр - Ким Ир Сений төрсөн өдрийг ёслон тэмдэглэж байна. “Үндэстний нар” гэж тус улсад 110 жилийн өмнө төрсөн Ким Ир Сенийг нэрлэдэг. Улс даяар баярын арга хэмжээнүүд, концерт, ард түмний өргө зугаалга явагдана. Пхеньянд болох том хэмжээний цэргийн жагсаалаар цэргийн шинэ техникийн загваруудыг харуулах аж. Нөгөөтэйгүүр, Ким Ир Сений төрсөн өдрийг тхиолдуулан Умард Солонгос баллистик пуужин хөөргөж магадгүй гэж ажиглагчид үзэж байна. Өмнө нь тус улсын зүүн эрэг дээр “Мусудан” төрлийн хоёр пуужинг хүргэж ирээд байгаа болон пуужин хөөргөх талбайг суурилуулсан тухай уламжилж байжээ. Ингэхдээ япон болон өмнөдийн тагнуулын албуудын мэдээгээр, тэдгээрийн нэгийг талбай дээр хөөргөхөд бэлэн байдалд оруулжээ.