Өнөөдөр Өмнөдийн Үндэсний ХБЯ-ны сайд Ким Гван Жин Үндэсний нэг танхимт хурлын хуралдааны үеэр Умард Солонгос пуужин хөөргөхөөр бэлтгэж байна гэж мэдэгдэв. Тэрээр хэлэхдээ Умардын нутаг дэвсгэр дээр бүрэн хэмжээний дайн байлдаанд бэлтгэж байгаа шинж тэмдэг ажиглагдаагүй гэжээ. Өмнөдийн зэвсэгт хүчнийхэн зэргэлдээ оронд болж байгаа бүх зүйлүүдийг нарийн ажиглаж байгаа бөгөөд завсрын зайны баллистик пуужин хөөргөж болзошгүй тул ажиглалтаа үргэлжлүүлж байна гэж хууль сайд тогтоогчдод уламжлав. Ким Гван Жины мэдээлснээр, өнөөдөр Пхеньянд Ким Ир Сений төрсөн өдөрт зориулсан цэргийн парад болж магадгүй байна.