Венесуэлийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Николас Мадуро ням гаригт экс ерөнхийлөгч Уго Чавесын зуурдаар нас барсны дараа тус улсад болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгууллаа. Энэ тухай өнөөдөр Франс пресс агентлаг венесуэлийн Үндэсний сонгуулийн зөвлөлийг иш татаж уламжилжээ. Сонгуулийн хорооны гаргасан мэдээгээр, Мадуро нь сонгогчдын 50,66 хувийн санал авсан бөгөөд сөрөг хүчний түүний өрсөлдөгч Энрике Каприлес 49,06 хувийн санал авсан аж. Мадуро өөрийн ялалтын тухай зарлан тунхаглажээ. “Өнөөдөр шудрага сонгуулийн тухай зарлан тунхаглаж болно “гэж Венесуэлийн шинэ ерөнхийлөгч хэллээ. Венесуэлийн Николас Мадуро нь Уго Чавесын үйл хэргийг залгамжлагч нь юм.