Япон улс ОХУ-ыг оролцуулан олон улсын түншүүдтэйгээ хамтран БНАСАУ-ыг пуужингаа цаашид хөөргөхөөс татгалзуулахын төлөө тэмцэнэ гэж өнөөдөр Япон улсын ерөнхий сайд Синзо Абэ мэдэгдлээ. Умард Солонгосын пуужинг хөөргөвэл иргэдийнхээ аюулгуй байдлыг хангах арга хэмжээ цаашид авна гэж тэрээр тэмдэглэв. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри албан ёсны айлчлааар өнөөдөр Япон улсад хүрэлцэн очлоо. Солонгосын хойгийн өнөөгийн түгшүүртэй байдал түүний хоёр өдрийн айлчлалын үеэр гол сэдэв болно. Суулийн үеийн мэдээнүүдээс харахад янз бурийн ангилалын арваад боллистик пуужинг БНАСАУ-ын зуун эрэг хавийн нутагт байрлуулаад байна. Японы нутаг дэвсгэр ба Номхон далай дахь АНУ-ын Гуам аралд хүрч мэдэх наандаж хоёр «Мусудан» пуужин тэдгээрийн дотор байна.